Жолоочийн хариуцлагын даатгалыг яагаад хийлгэх ёстой, ямар ач холбогдолтой талаар жолооч бүр мэддэг. Харин тээврийн хэрэгслийн даатгалын талаар тэр бүр сайн ойлголтгүй байдаг нь нууц биш. 

Зам тээврийн осолд хохирогч талын нөхөн төлбөрийг буруутай талын жолоочийн хариуцлагын даатгалаас нөхөн төлдөг. Гэвч буруутай талын засвар, үйлчилгээний төлбөрийг хэн хариуцах ёстой вэ? – Тээврийн хэрэгслийн даатгалгүй тохиолдолд өөрөө л хариуцна. Харин даатгалтай тохиолдолд бүхий л зардлыг даатгалын байгууллага хариуцдаг. 

Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалаар зэрэг даатгуулах нь олон талын ач холбогдолтой. Үүн дотроос хамгийн чухал нь санхүүгийн эрсдэлийг даван туулах чадвар юм. 

Яг одоо даатгал хийлгэхээр төлж буй төлбөр тань өндөр мэт санагдаж байвал дараа, дараагийн үр дагавар, ашиг тус, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэг тооцоод үзээрэй. 

Монгол даатгал компаниас нийт тээврийн хэрэгслийн даатгуулагч нарынхаа дунд “ДАВХАР ЁНДООТОЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ” сугалаат аяныг зохион байгуулаад байгаа билээ. 

Та тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэн “Монгол даатгал” ХК-ийн бүх салбаруудаас сугалаагаа аван сугалаанд оролцох эрхтэй болно. Мөн та сугалаагаа өөртөө хадгалан 2020 оны 12-р сард супер шагналд оролцох эрхтэй юм.

Тээврийн хэрэгслийн даатгалын танилцуулга татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтрээрэй.