Ачаа тээвэрлэгчийн хүлээх хариуцлагын даатгал

HomeБайгууллагын даатгалАчаа тээврийн даатгалАчаа тээвэрлэгчийн хүлээх хариуцлагын даатгал

Ачаа тээвэрлэгчийн хүлээх хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

Тээвэрлэгч тээж яваа ачаа, барааны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлага.

Даатгалын эрсдэл

Үндсэн эрсдэл:

  1. Галын;
  2. Байгалийн;
  3. Ажил мэргэжлийн алдааны.

Нэмэгдэл эрсдэл:

  1. Тээвэрлэлтийн үеийн /Ахуйн/;
  2. Зам тээврийн хөдөлгөөний үеийн.

Даатгалын үнэлгээ

Даатгалын хариуцлагын үнэлгээ болон хураамж нь тарифийн дагуу тогтоогдоно.

 

Даатгалын хураамж

Ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын хураамжийг тээвэрлэх зам, зай, тээврийн төрлөөс хамааруулан тогтоох ба 3 сар – 1 жил хүртэл хугацаагаар хийж буй бол үндсэн хураамж 1%-иас багагүй хэмжээгээр байна.  Нэмэлт эрсдэлүүдээс даатгахад нэмэлт эрсдэл тус бүрд үндсэн  хураамжийн 30 хувь.

Нэг удаагийн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа бол үндсэн хураамж 0.5% байна. Нэмэлт эрсдлүүдээс даатгахад нэмэлт эрсдэл тус бүрд үндсэн хураамжийн 30 хувь байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  6. Байгууллагын албан бичиг;
  7. Хөдөө орон нутагт явсан албан томилолтын хуулбар;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  6. Даатгагч нь даатгуулагчид учирсан хохиролд хариуцлагын хязгаарт багтаан нөхөн төлбөр олгоно.
  7. Даатгалтай ачаа бараа бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээгээр, хагас сүйрсэн үед гарсан бодит хохирлын хэмжээгээр тооцож нөхөн төлнө.
  8. Даатгалын зүйл хагас сүйрсэн бол бараа, бүтээгдэхүүний өртгөөр бодит хохирлыг тогтоож, тухайн зүйлийн зах зээлийн үнэлгээнд харьцуулсан хувиар хариуцлагын даатгалын хязгаарт багтаан нөхөн төлбөр олгоно.
  9. Даатгалын тохиолдол болсон үед ачааг аюулаас зайлуулах, хадгалж хамгаалах талаар тодорхой арга хэмжээ аваагүй бол хэсэгчлэн төлнө.
  10. Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  11. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.

                                                                    

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  10. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  11. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  12. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  13. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  14. Гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  15. Ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
  16. Гэрээнд заасан үүргийн дагуу гол өөрчлөлтүүдийг цаг тухайд нь даатгагчид мэдэгдээгүй бол;
  17. Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
  18. Даатгалын тохиолдлоос бусад үед даатгалын зүйлийг өөрчлөх, сайжруулах, урсгал засвар, үйлчилгээ хийхэд гарсан нэмэгдэл зардлууд;
  19. Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг;
  20. Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
  21. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан тээвэрлэлтийн маршрут зөрчигдсөний улмаас гарсан хохирол;
  22. Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  23. Хадгалалтын горим, хугацаа, үйлдвэрлэлийн гэмтэл гологдол зэргээс үүссэн хохирол;
  24. Их хэмжээний өргөн хэрэглээний барааны хувьд учирсан хохирлын хэмжээ даатгалын нийт үнэлгээний 3 хувиас хэтрээгүй бол;
  25. Сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол, гэмтэл;
  26. Хамгаалалтын болон зөөх зориулалтаар хийгдсэн гадны нөлөөнөөс хамгаалсан сав баглаа боодол гэмтэхэд;
  27. Бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодолд учирсан хохирол;
  28. Тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадваргүйгээс үүдсэн хохирол, алдагдал;
  29. Ачаа саатсанаас болж учирсан хохирол;
  30. Тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс болж учирсан хохирол;
  31. Тээврийн хэрэгслийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  32. Хулгай, дээрмийн эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  33. Өөрийн тээврийн хэрэгсэл болон бусдын жолоодож явсан тээврийн хэрэгсэл, түүний тээж явсан ачаанд учруулсан хохирол;
  34. Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол;
  35. Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол хохиролд орсон хөрөнгийг тээвэрлэх зардал;
  36. Даатгалын тохиолдолд болсон тухай хуанлийн 45 хоногт багтаан даатгагчид мэдэгдээгүй бол;
  37. Даатгалын гэрээ болон баталгаанд зааснаас бусад тээврийн хэрэгсэл жолоодож явснаас гарсан хохирол;
  38. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;