Автотээврийн хэрэгслийн даатгал

Авто тээврийн хэрэгслийн даатгал

Эрсдэлийн багц Нэрлэсэн эрсдэл Алтан жолоо Мөнгөн жолоо Ган жолоо Уран жолоо
1 Хөдөлгөөний үеийн осол Бусад автотээврийн хэрэгслийг мөргөх, шүргэх
Бусад автотээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
Аливаа зүйлийг мөргөх, шүргэх
Элдэв биетэд цохиулах
Онхолдох
2 Байгалийн эрсдэлүүд Цасан болон шороон шуурга
Аадар бороо, мөндөр, үер
Газар хөдлөлт, хөрсний нуралт
Аянга, цахилгаан гэх мэт
3 Жолоо шилжүүлэх эрсдэл Зөвшөөрөгдсөн этгээд жолоодох үеийн эрсдэл
4 Хөдөлгөөний бус үеийн осол Мөргүүлэх, шүргүүлэх
Элдэв биетэд цохиулах
Сантехникийн гэмтлээс болж усанд автах
5 Галын эрсдэлүүд Гал, түймэр
Дэлбэрэлт
6 Хулгай дээрмийн эрсдэлүүд Эд ангийн хулгай болон танхайн сэдэлтэй үйлдэл
Бүтнээр хулгайд алдах
7 Жолоочийн гэнэтийн осол Жолоочийн гэнэтийн осол
Нэмэлт үйлчилгээ болон Зардлууд Алтан жолоо Мөнгөн жолоо Ган жолоо Уран жолоо
1 Нэмэлт үйлчилгээ 1 24 цагийн шуурхай дуудлага
Нөхөн төлбөр болон даатгалын зөвлөгөө
2 Нэмэлт зардлууд (тогтоосон хэмжээнд хүртэл олгоно) Ослын газраас зөөн тээвэрлэх зардал
Хохирол үнэлгээний зардал
Засварын дараах угаалгын зардал
Замын хажуугийн үйлчилгээний зардал
Түргэн тусламжийн зардал
Засварын хугацаанд автотээврийн хэрэгсэл түрээслэх зардал
3 Нэмэлт үйлчилгээ 2 Засварын ажил албан ёсны диллерээр хийлгэх
Хувийн зөвлөх томилох
Хураамжийн хувь болон Хөнгөлөлт Алтан жолоо Мөнгөн жолоо Ган жолоо Уран жолоо
1 Хураамжийн хувь ӨХХХ 0% 3.0% 2%
Даатгалын 2 дахь тохиолдлоос эхлэн ӨХХХ 10% 1.8% 1.4%
Тохиолдол бүрт ӨХХХ 10% 1.2% 0.8%

 

Даатгалын үнэлгээ

  • Автотээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний зах зээлийн үнийн жишгээр тогтоох ба тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд мэргэжлийн үнэлгээний байгууллагад хандана.
  • Нэмэлт тоноглолыг даатгах бол дээрх зохицуулалтын дагуу тооцоолон тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээн дээр нэмж нийт үнэлгээг гаргана.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Даатгалын нөхөн төлбөрийг дараах материалыг үндэслэн олгоно. Үүнд:
    • Даатгуулагчийн өргөдөл;
    • Даатгалын гэрээ эсхүл баталгаа (эх хувь);
    • Оролцогч талуудын жолооны үнэмлэх (хуулбар хувь);
    • Замын Цагдаагийн Газрын акт, тодорхойлолт;
    • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ (хуулбар хувь);
    • Хохирол үнэлгээний тайлан;
    • Шаардлагатай тохиолдолд дараах материалуудыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:
      • Осол, хохирлын талаарх фото зураг, видео;
    • Хохирлын шалтгааныг тодорхойлсон бусад мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, акт;
  • Нэмэлт үйлчилгээний зардал гарсан тохиолдолд түүнийг баталгаажуулах дараах албан ёсны баримт, нэхэмжлэлүүд. Үүнд:
    • Түргэн тусламжийн үйлчилгээ авсан мэргэжлийн байгууллагын баримт, нэхэмжлэл;
    • Зөөн тээвэрлэх мэргэжлийн байгууллагын баримт, нэхэмжлэл;
    • Хохирол үнэлгээний зардлын баримт, нэхэмжлэл;
    • Угаалгын газрын баримт, нэхэмжлэл;
    • Замын хажуугийн үйлчилгээ авсан баримт, нэхэмжлэл;
    • Машин түрээсийн байгууллагын баримт, нэхэмжлэл;

 

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Нөхөн төлбөр авахад шаардлагатай материалуудыг бүрэн, үнэн зөв хэмээн хүлээн авсанаас хойш хуанлийн 14 хоногийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгохоор тооцсон нөхөн төлбөрийг олгоно. Даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан бол уг хугацааг сунгаж болно.
  2. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг эс зөвшөөрсөн тал хариуцна.
  3. Даатгалын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрийг аль ч үед даатгалын тохиолдол болох үеийн зах зээлийн үнийг суурь болгон мөн үеийн даатгалын үнэлгээнээс хувь тэнцүүлэх зарчмыг баримтлан тогтооно.
  4. Даатгалын зүйлийн сүйрсэн хэсгийг солих бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 70%-ийг олгоод сүйрсэн хэсгийн үлдэгдлийг даатгагчийн өмчид шилжүүлэн өгсөний дараа үлдэх 30%-ийг олгоно.
  5. Хөдөлгөөний үеийн осол, хөдөлгөөний бус үеийн осол, байгалийн, гал дэлбэрэлтийн, жолоо шилжүүлэх үеийн эрсдэлүүдийн улмаас даатгалын зүйл хэсэгчлэн сүйрсэн бол сүйрсэн хэсгийг сэргээн засварлах эсхүл шинэ сэлбэгээр солих зардлуудын аль багаар нь олгохоор тооцсон нөхөн төлбөрийг олгоно.
  6. Хулгай болон дээрмийн эрсдэлийн улмаас автотээврийн хэрэгслийг бүтнээр нь алдан зохих байгууллагад тэмдэглүүлсний дараа 45 хоногийн дотор олдоогүй бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 30%-ийг олгоно. Түүнээс цааш 180 хоногийн дотор олдохгүй бол нөхөн төлбөрийн үлдэгдэл 70%-ийг олгоно.
  7. Хулгай болон дээрмийн эрсдэлийн улмаас автотээврийн хэрэгсэл нь бүрэн болон хэсэгчилсэн сүйрлийн байдалтай дээр дурдсан 45 болон 180 хоногийн дотор олдвол үлдэх хэсгийг хэрхэн шийдвэрлэх тухай даатгуулагч, даатгагч нар харилцан тохиролцоно. Хэрэв тодорхой нөхөн төлбөр олгосны дараа автотээврийн хэрэгсэл олдсон бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийн дүн олгосон дүнгээс их байх тохиолдолд зөрүүг даатгагч даатгуулагчид, бага байх тохиолдолд даатгуулагч даатгагчид зөрүүг төлнө.
  8. Хулгай, дээрэм болон танхайн сэдэлтэй үйлдлийн улмаас автотээврийн хэрэгслийн жижиг эд анги, сэлбэг хэрэгсэл нь алдагдвал даатгалын үнэлгээний 5%-иас хэтрэхгүй хувиар нөхөн төлбөрийг олгоно.
  9. Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлийг жолоодож явсан даатгуулагч, эсвэл зөвшөөрөгдсөн этгээд амь насаа алдах, эсхүл хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд 5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг Алтан жолоо багцаар даатгуулсан даатгуулагчид олгоно.
  10. Дараах тохиолдолд олгохоор тооцсон нөхөн төлбөрийг 50 хувиар тооцон олгоно. Үүнд:
    • Авто замгүй газраар явснаас үүдэн гарсан хохирол;
    • Даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгалын зүйлийг эрсдэл учирч болохыг магадлах шаардлагагүй бөгөөд хохирол учрах нь тодорхой орчин нөхцөл рүү шилжүүлсэн буюу түүнээс зайлсхийгээгүй нь эрх бүхий байгууллагаар нотлогдож, баталгаажсан бол;
    • Даатгалын зүйлийн цахилгаан хэлхээний богино холболтын шууд болон бусад шууд бус нөлөөний улмаас гарсан хохирол;
    • Тухайн улирлын онцлогт тохироогүй дугуйнаас үүдэн учирсан хохирол;
  11. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгогдсоны дараа даатгуулагчийн буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  • Даатгуулагч, зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
    • Даатгуулагч, зөвшөөрөгдсөн этгээд нь гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан болон хууль бусаар ашиглаж явснаас үүдсэн аливаа хохирол;
    • Даатгуулагч, зөвшөөрөгдсөн этгээд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор даатгагчид бүрдүүлэн өгөөгүй бол;
    • Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй эсхүл даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсний улмаас хохирлын бодит үнэлгээг тогтоох боломжгүй болсон;
    • Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
    • Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон ядарсан үед хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
    • Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт цэнэгийн нөлөөгөөр даатгалын зүйлд үүссэн хохирол;
    • Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, улс төрийн шинж чанартай зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
    • Даатгуулагч даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
    • Даатгуулагч нь даатгалын зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн талаар даатгагчид хуанлийн 14 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
    • Даатгалын хураамжийн төлбөрийн хугацаа зөрчигдсөн тохиолдолд нөхөн төлбөрөөс даатгалын хураамжийн төлөгдөөгүй хэсгийн нийт хураамжид эзлэх хувиар тооцсон хэсгийг;
    • Даатгуулагчийн сонгосон хамгаалалтад хамаарахгүй, гэрээгээр тохиролцсоноос бусад эрсдэлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол, түүний үр дагавар;
    • Автотээврийн хэрэгслийг болон түүний эд ангийг зориулалтын бусаар ашигласан, ашиглалтын горимыг өөрчилснөөс;
    • Уралдаан тэмцээн, ан ав хөөж явснаас, суудлын даруулга бүс, зориулалтын малгай, хамгаалалтын хувцас хэрэглээгүйгээс даатгалын зүйлд учирсан хохирол;
    • Зориулалтын бус аргаар автотээврийн хэрэгслийг халаах, асаах, тээвэрлэх, тээвэрлүүлэх, чирэх, чирэгдэх оролдлого хийх болон түрэх, түлхэх оролдлого хийснээс үүдсэн хохирол;
    • Даатгуулагч нь даатгагч болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн өмнө өөрийн бурууг хүлээн, үүрэг хариуцлага хүлээхээр тохиролцсон бол;
    • Ердийн элэгдэл хорогдол болон автотээврийн хэрэгсэлд аажимдаа үүссэн механик эвдрэл, дугуйн гадуур бүрээс, обуд, калпак, олгойд учирсан хохирол болон түлхүүрний хохирол;
    • Даатгалын зүйл дотор байсан эд зүйлс, тээвэрлэж явсан зорчигч, ачаанд болон тэдгээрээс үүдэн гарсан хохирол;
    • Ашиглалтын норм, стандарт заасан эд ангиуд, туслах, дагалдах материалууд болон тэдгээрээс үүдэлтэй хохирол;
    • Үйлдвэрлэлийн дефект, буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан, тэдгээрийг засварласан аливаа зардал;
    • Даатгалын үнэлгээнээс давсан хохирлын хэмжээ;
    • Нэмэлт тоноглол хэрэгслээ даатгуулаагүй үед нэмэлт тоноглолд учирсан хохирол;
    • Даатгалын гэрээ байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор учирсан аливаа хохирол; (Хэрэв даатгуулагч хугацааны завсаргүйгээр даатгалын гэрээгээ сунгасан эсхүл даатгуулагч даатгагчийн салбар, нэгж дээр ирж даатгуулсан тохиолдолд уг заалт хамаарахгүй)
    • Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
    • Даатгуулагч, зөвшөөрөгдсөн этгээдийн санаатай болон хэт хайхрамжгүй үйлдлийн улмаас учирсан хохирол;
    • Даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгалын зүйлийг жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлсний улмаас учирсан хохирол;
    • Хуульд заасан бусад үндэслэл.