Хүүхэд хамгааллын даатгал

Даатгалын эрсдэл

Бүх төрлийн гэнэтийн осол. Үүнд:

  1. Байгалийн
  2. Зам тээврийн осолд өртөх
  3. Мал амьтны нөлөө
  4. Ахуйн
  5. Техник, хэрэгсэлтэй харьцах үеийн
  6. Гадны нөлөөллийн

Хүчирхийлэлд өртөх. Үүнд:

  1. Бие махбодийн
  2. Бэлгийн
  3. Сэтгэл санааны

Хүүхэд алга болох

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээ нь 5 сая, 10 сая төгрөгийн сонголттой байна.

Даатгалын хураамж

Даатгалын хураамж 0.9% байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  2. Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл
  3. Эмчилгээ хийсэн тухай магадлагаа, эмнэлгийн тодорхойлолт (Уг баримтанд хүүхдийн овог нэр, онош, эмчлүүлсэн хугацааг тодорхой зааж тамга тэмдгээр баталгаажуулсан байна.)
  4. Эмчилгээтэй холбогдон гарсан зардлын баримт
  5. Гэрээнд заагдсан нөхцөлийн дагуух үйлчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтууд (Хууль зүйн туслалцааны, шүүх шинжилгээний, түр хамгаалах байрны, оршуулгын зардал г.м)
  6. Нийгмийн ажилтны дүгнэлт мэдээлэл, хамтарсан багийн нөхцөл байдлын үнэлгээ, дүгнэлт

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч, асран хамгаалагч эсвэл харгалзан дэмжигч өөрийн зардлаар холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт зэрэг хохирлыг баталгаажуулах бусад бичиг баримтуудыг бүрдүүлнэ.
  2. Даатгагчийн олгох нөхөн төлбөр даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  6. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч, асран хамгаалагч эсвэл харгалзан дэмжигч нь гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  7. Гэнэтийн осол болон хүчирхийлэлд өртөх эрсдэлийн улмаас хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдолд дараах нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг олгоно.
    1. Эмнэлэгт хэвтсэн болон амбулаториор эмчлүүлсэн тохиолдолд холбогдох эмчилгээний зардлыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан эрх бүхий холбогдох мэргэжлийн байгууллагад нөхөн төлбөрийг олгоно.
    2. Гэрээр эмчлүүлсэн тохиолдолд холбогдох эмчилгээний зардлын баримтад үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан даатгуулагчид нөхөн төлбөрийг олгоно.
    3. Дээрх нөхцөлийн дагуу нөхөн төлбөр авсны дараа даатгал хүчинтэй байх хугацаанд уг гэмтлийн үр дагаврыг дахин эмчлүүлсэн тохиолдолд гарсан эмчилгээний зардлын баримтанд үндэслэн эрх бүхий холбогдох мэргэжлийн байгууллагад нэг удаа нөхөн төлбөрийг олгоно.
    4. Нас барсан тохиолдолд оршуулахтай холбогдон гарсан зардлыг эрх бүхий холбогдох мэргэжлийн байгууллагад 1 000 000 төгрөг хүртэл нөхөн төлбөрийг олгоно.
    5. Сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн тохиолдолд холбогдох эмчилгээний зардлыг үндэслэн 500 000 төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагад олгоно.
  8. Хүүхэд алга болох эрсдэл учирсан тохиолдолд дараах нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг олгоно.
    1. Даатгуулагч болон хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн мэдээлэлд үндэслэн алга болсныг зарлуулах, эрэн хайх ажиллагааны зардалд зориулан даатгалын үнэлгээний 15% хүртэл эрх бүхий холбогдох мэргэжлийн байгууллагад урьдчилан олгоно.
    2. Эрэн хайх ажиллагааны үр дүнд хүүхэд олдоогүй бол тус үйл ажиллагааны зардалд зориулан 3 сар тутамд нэг удаа даатгалын үнэлгээний 10% хүртэлх нөхөн төлбөрийг гарсан зардалд үндэслэн эрх бүхий холбогдох мэргэжлийн байгууллагад олгох ба нийт эрэн хайх ажиллагааны зардлын дээд хязгаар даатгалын үнэлгээний 40% хүртэл байна.
  9. Хүчирхийлэлд өртөх эрсдэл учирсан тохиолдолд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нийгмийн ажилтны дүгнэлт мэдээлэл, хамтарсан багийн нөхцөл байдлын үнэлгээ, дүгнэлт болон холбогдох зардлын баримтанд үндэслэн Хавсралт №1-д заасан нэмэлт үйлчилгээний зардлуудыг дор дурдсан хэмжээнд багтаан эрх бүхий холбогдох мэргэжлийн байгууллагад нөхөн төлнө. Үүнд:
    1. “Сонголт 1” –ын хувьд 1 000 000 төгрөг хүртэл
    2. “Сонголт 2” –ын хувьд 1 500 000 төгрөг хүртэл

 

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

1.        Даатгуулагч, хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч эсвэл харгалзан дэмжигч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;

Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;

2.        Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;

Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;

3.        Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;

Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;

4.        Даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;

Ердийн болон халдварт өвчин буюу өвчин эмгэгийн улмаас хэвтэж эмчлүүлсэн болон рашаан сувиллын амралтын газар сувилуулж, эмчлүүлсэн бол;

5.        Даатгагдсан этгээд нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан бол;

Нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол болон даатгагдсан этгээд нь хувьсгал, дотоодын үймээн самуун, хууль бус жагсаал цуглаанд оролцож байгаад гэмтэж бэртсэн бол;

6.        Даатгагдсан этгээд согтууруулах ундаа мөн мансууруулах бодис хэрэглэснээс үүдсэн хохирол;

Даатгалын хураамж төлөгдөөгүй байх үед учирсан хохирол.

 

Хавсралт №1

ХАМГААЛАЛТЫН ТӨРӨЛ СОНГОЛТ 1 СОНГОЛТ 2
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ 5 САЯ  ₮  10 САЯ ₮
Даатгалын эрсдэл
Бүх төрлийн гэнэтийн осол Байгалийн ü
Зам тээврийн осолд өртөх ü
Мал амьтны нөлөө ü
Ахуйн ü
Техник, хэрэгсэлтэй харьцах үеийн ü
Гадны нөлөөллийн ü
Хүчирхийлэлд өртөх Бие махбодийн хүчирхийлэл ü
Бэлгийн хүчирхийлэл ü
Сэтгэл санааны хүчирхийлэл ü
Алга болох эрсдэл Хулгайлагдах, сураггүй алга болох   ü
Нөхөн төлбөрийн нэмэлт үйлчилгээ буюу нэмэлт зардал
Хууль зүйн туслалцааны зардал ü ü
Сэтгэл заслын эмчилгээний зардал ü ü
Шүүх шинжилгээний зардал ü ü
Аюулгүй байдлыг хангахтай холбогдон гарсан зардал (Түр хамгаалах байранд авчрах тээврийн зардал, түр байрлахтай холбогдон гарсан зардал) ü ü
Хураамжийн хэмжээ
Даатгалын хураамжийн дүн 45 000 ₮ 90 000 ₮