Лого татах

HomeЛого татах


УУЛ МЭТ ТҮШИГТЭЙ

Монголын даатгалын түүхэн компанийн уламжлал, соёл, санхүүгийн чадамж, хүчин чадалдаа суурилан харилцагчдийнхаа аливаа эрсдэлд өөриймсөг хандан, удирдан чиглүүлж, эрсдэлийг хамтдаа даван туулж тайван амгалан байхын бэлгэдэл.

ИТГЭЛТЭЙ ХАМТРАГЧ

Хэрэглэгчийнхээ хүсэл хэрэгцээг ямагт сонсон, ойлгож, тэдэнд зориулсан үйлчилгээг санал болгон мэргэжлийн түвшинд үйлчлэн, сэтгэл ханамжийг байнга нэмэгдүүлэн, халамжилж, эргэх холбоотой байж урт хугацааны итгэлцлийг бий болгон ажиллахын бэлгэдэл.

ТӨГС ГҮЙЦЭТГЭЛ

Олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа, мэргэжлийн чадварлаг боловсон хүчинд тулгуурлан хэрэглэгч, харилцагчдынхаа үнэ цэнэд нийцүүлсэн шилдэг шийдлийг санал болгосноор оновчтой үйл ажиллагааг бий болгохын бэлгэдэл.

ӨНГӨНИЙ БЭЛГЭДЭЛ

Монгол түмний бахархал, хүндэтгэл шингэсэн гэр сууцыг бид мөнх хөх тэнгэр, эдийн эх хадагны цэнхэр өнгөөр илэрхийлсэн нь харилцагчдаа ямагт дээдэлж, тэдний тайван амгалан амьдралын төлөө зүтгэж, итгэлцэл, үнэнч байдлыг аливаа харилцаандаа нягт тусгаж ажиллахыг харуулж байна.

ДҮРСНИЙ БЭЛГЭДЭЛ

Даатгалын салбарын өв уламжлалыг хадгалагч компанийн хувьд Монгол түмний гэр сууц бүхий бэлгэдлийг энэхүү сүлд тэмдгэндээ хадгалж, уг гэр сууцыг бид айл өрх, аж ахуй нэгжээр төлөөлүүлсэн бөгөөд манай үйл ажиллагаа нь хоёр давхар хамгаална гэсэн бат илэрхийллийг энэ дүрслэлээр гаргаж байна.


Лого татах

Монгол лого     Англи лого