Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгал

HomeБайгууллагын даатгалХариуцлагын даатгалБүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгал

Бүтээгдэхүүний хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

Даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.

Даатгалын эрсдэл

Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлага.

Даатгалын үнэлгээ

Хариуцлагын доод хэмжээ 3,000,000 төгрөгөөс багагүй байна.

Даатгалын хураамж

Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төрөл, даатгуулагчийн бизнесийн онцлог, хариуцлагын хэмжээ, даатгалын эрсдэлийн түвшингээс хамааран даатгалын хураамж нь  1%-1.5% байна. Тэмдэгтийн хураамжийн даатгалын хураамж нэг нэхэмжлэлд 1000 төгрөг байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  6. Шүүхийн шийдвэр;
  7. Даатгуулагч нь гуравдагч этгээдээс гаргасан хохирлын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн төлөхөөс татгалзаж уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухайгаа мэдэгдсэн албан захидал;
  8. Шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  6. Даатгагч нь гуравдагч этгээдэд учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол Улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэс болгоно. Хэрэв даатгуулагч нөхөн эсхүл даатгагч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэж үзэн дараагийн шатны шүүхэд давж заалдахаар хүсэлтэй байгаа болон давж заалдаж буй бол дараагийн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  7. Даатгагчийн даатгалын хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь гэрээнд заасан хариуцлагын хэмжээгээр хязгаарлагдана.
  8. Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ нь бодит хохирлын 20 хувь байна.
  9. Даатгалын нэг удаагийн тохиолдолд нөхөн төлөх хариуцлагын дээд хэмжээ нь нийт хариуцлагын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд бодит хохирол нь үүнээс давсан тохиолдолд 60 хувь нь амь нас, эрүүл мэндийн, 40 хувь нь эд хөрөнгийн хохиролд ногдоно.
  10. Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  11. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
  12. Даатгалын тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн бодож олгоно.

                                                                    

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  10. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  11. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  12. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  13. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  14. Гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  15. Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;
  16. Худалдан авсан бүтээгдэхүүн ба үйлчилгээний үнэ өртөг;
  17. Гадаад улс оронд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой шалтгаанаас үүдэн гарсан хохирол;
  18. Тухайн бүтээгдэхүүн болон тухайн Даатгуулагчид өөрт нь учирсан бүх төрлийн хохирол;
  19. Хууль дүрэм зөрчин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ба үзүүлсэн үйлчилгээний улмаас бусдад учирсан хохирол;
  20. Үйлдвэрлэгчийн ажлын байрандаа орхиж явсан машин, тоног төхөөрөмж, материалаас шалтгаалан гарсан хохирол;
  21. Хадгалалтын горимыг илтэд зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  22. Үйлдвэрлэлийн стандарт, технологийн горимыг илтэд зөрчиж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;
  23. Бүтээгдэхүүний ашиглалтын хүчинтэй хугацаа дууссанаас үүдэн гарсан хохирол;
  24. Тухайн бүтээгдэхүүн болон үйлчилгээний хэрэглэх зааврыг зөрчснөөс үүдэн гарсан хохирол;
  25. Эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэх болон борлуулахыг хориглосон бүтээгдэхүүн ба үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;
  26. Зөвшөөрөл бүхий талбай, цэгээс бусад газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;
  27. Импортын бараа бүтээгдэхүүнийг албан ёсны гэрээт борлуулагчаар дамжуулан борлуулаагүй бүтээгдэхүүн үйлчилгээнээс үүдсэн хохирол;
  28. Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
  29. Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  30. Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
  31. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
  32. Хууль тогтоомж болон даатгалын нөхцөлд заасан бусад тохиолдол