Нийтийн автотээврээр зорчигч ГОД
Даатгалын эрсдэл
Даатгуулагч буюу зорчигч нь дараах эрсдэлүүдийн улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдах. Үүнд:
- Зам, тээврийн аюул осолд өртөх /нийтийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ онхолдох, мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсаж осолдох, өндөрлөгөөс унах, живэх болон аяллын явцад учирч болзошгүй бусад эрсдэлүүд/;
- Байгалийн эрсдэлүүд /хүчит салхи, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, аянга, гал түймэр/;
- Улс, хот хоорондын тээврийн хэрэгсэл түр саатан зогссон үед зорчигч бууж явганаар зорчиж байх үедээ элдэв осолд өртөх эрсдэл /тээврийн хэрэгсэлд дайруулах, мөргүүлэх, хальтарч унах, хоолны хордлого гэх мэт/
Дээр заасан байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор замд яваа тээврийн хэрэгсэл, зорчигчдыг түр хугацаагаар суурин газарт саатуулах үеийн эрсдэл;
Даатгалын үнэлгээ
Даатгалын үнэлгээ нь 5 сая, 10 сая, 15 сая төгрөгийн 3 сонголттой байна.
Даатгалын хураамж
Даатгалын хураамж нь даатгалын үнэлгээ болон нийтийн тээврээр зорчигчийн тасалбарын үнэ буюу тээврийн чиглэлээс хамааран 100-6,000 төгрөг байна.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл
- Даатгуулагчийн даатгалын хураамж төлснийг батлах баримт, зорчих тасалбар;
- Гэрээнд заасан эрсдэлийн улмаас гэмтсэн тухай эмнэлгийн магадлагаа, Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ-аас гаргаж өгсөн тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон баримт бичиг;
- Хэрэв даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол үүнийг нотлох мэргэжлийн байгууллагын нотолгоо баримт, түүний хууль ёсны өв залгамжлагчийг нотлох баримт бичиг;
- Даатгагч шаардлагатай гэж үзвэл бусад баримт, тодорхойлолт;
- Хэрэв байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор түр саатсан бол дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн өгнө. Үүнд.
- Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ-ын албан бичиг;
- Тооцооны хуудас;
- Байр хоолны зардлын баримт;
- Нэмэгдэл тээврийн хэрэгсэл, шатахуун гарсан зардлын баримт;
- Зохион байгуулах үйл ажиллагаанд гарсан нэмэгдэл зардал, төлбөрийн баримт;
- Тухайн чиглэлийн маршрутыг тэмдэглэж дурьдсан замын хуудас;
Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Даатгагчаас даатгуулагчид олгох нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
- Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
- Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
- Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
- Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
- Даатгуулагч даатгалын эрсдэлийн улмаас нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100%-иар нөхөн төлнө.
- Даатгуулагч даатгалын эрсдэлийн улмаас түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдвал эмнэлэгт хэвтсэн, амбултори, гэрээр эмчлүүлсэн хугацаанаас хамааруулан даатгалын үнэлгээнээс дараах хувиар тооцон нөхөн төлбөрийг олгоно. Хөдөлмөрийн чадваргүй байсан хугацааг календарын өдрөөр тооцно.
Хөдөлмөрийн чадваргүй байсан хоног хугацаа | Тооцох хувь
/үнэлгээнээс/ |
Эрүүл мэндээрээ хохирсон зорчигч эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй тохиолдолд | 5% |
1-15 | 10% |
16-30 | 20% |
31-45 | 25% |
46-60 | 30% |
61-75 | 40% |
76-90 | 55% |
- Даатгуулагч тахир дутуу болон удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдолд дараах хувь хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно.
- Хөдөлмөрийн чадвараа 50% хүртэл алдсан бол даатгалын үнэлгээний 50%-иар
- Хөдөлмөрийн чадвараа 60% хүртэл алдсан бол даатгалын үнэлгээний 60%-иар
- Хөдөлмөрийн чадвараа 70% хүртэл алдсан бол даатгалын үнэлгээний 70%-иар
- Хөдөлмөрийн чадвараа 80% хүртэл алдсан бол даатгалын үнэлгээний 80%-иар
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол даатгалын үнэлгээний 100%-иар
- Хоёр нүд хараагүй болсон бол даатгалын үнэлгээний 100%-иар
- Хоёр мөч үгүй болсон бол даатгалын үнэлгээний 100%-иар
- Тахир дутуугийн тэтгэврийг 1 жил ба түүнээс дээш хугацаагаар тогтоолгосон бол даатгалын үнэлгээний 90%-иар
- Тахир дутуугийн тэтгэврийг 6 сарын хугацаагаар тогтоолгосон бол даатгалын үнэлгээний 70%-иар
8.10 Тахир дутуугийн тэтгэврийг 3 сарын хугацаагаар тогтоолгосон болон 90 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлсэн тохиолдолд даатгалын үнэлгээний 60%-иар
- Нэг нүд хараагүй болсон бол даатгалын үнэлгээний 60%-иар
- Нэг мөч үгүй болсон бол даатгалын үнэлгээний 60%-иар
- Ярих чадвараа алдсан бол даатгалын үнэлгээний 60%-иар
- Хоёр чих сонсголгүй болсон бол даатгалын үнэлгээний 60%-иар
- Нэг нүд хараагүй болсон бол даатгалын үнэлгээний 60%-иар
- Ямар нэг хуруугүй болсон бол /нэгээс дээш үеэр/ даатгалын үнэлгээний 15%-иар
- Ямар нэг хуруугүй болсон бол /нэг үе/ даатгалын үнэлгээний 10%-иар
- Даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас тодорхой хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдан, тахир дутуу болсон тохиолдолд 7 ба 8-р зүйлд заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон давхардуулахгүйгээр аль ихийг нь олгоно.
- Байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор замдаа яваа тээврийн хэрэгсэл, зорчигчдыг түр хугацаагаар суурин газарт саатуулахад гарсан байр хоолны төлбөр, нэмэгдэл тээврийн хэрэгсэл дайчлан ашигласан болон зохион байгуулах арга хэмжээтэй холбогдсон зардлыг холбогдох баримтыг үндэслэн 100%-иар тооцож олгоно.
- Даатгуулагч буюу зорчигчийг дагалдан яваа 0-6 насны хүүхдэд олгох нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхөн төлбөрийн нөхцөлийн дагуу тооцон олгоно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгуулагч буюу зорчигч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтсэн, амбултори болон гэрээр эмчлүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй;
- Даатгуулагч даатгалын хураамжаа төлөөгүй байх үед даатгагч даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй;
- Даатгуулагч буюу зорчигч нь гэрээний хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас гэмтэж нөхөн төлбөр авсан тохиолдолд уг гэмтлийг дахин эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөн төлөхгүй;
- Дайн, үймээн самуун, бослого, улс төрийн тэмцлийн үр дагавар;
- Цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит бодис буюу туяаны хордлого;
- Тээврийн хэрэгсэл тогтоосон чиглэлийг зөрчин илэрхий мэдэгдэхүйц эрсдэлтэй нөхцөл бүхий замаар явсан нь /замын бартаа саад тойрч гарснаас бусад шалтгаанаар/ тогтоогдсон;
- Зорчих тасалбаргүй буюу даатгалын хураамж төлөөгүй зорчигч болохыг тогтоосон;
- Даатгуулагч буюу зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй бодис, эм хэтрүүлэн хэрэглэсэн /үүнийг мэргэжлийн байгууллагаас тогтоосон байх/-ээс үүдэн гарах хохирол;
- Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;