Нийтийн болон хувийн орон сууцны даатгал

HomeИргэдийн даатгалХөрөнгийн даатгалНийтийн болон хувийн орон сууцны даатгал

Даатгалын эрсдэл

Үндсэн эрсдэл:

  1. Галын;
  2. Байгалийн;
  3. Цахилгаан эрчим хүчний;
  4. Сантехникийн;

Нэмэлт эрсдэл:

  1. Хулгай дээрмийн;
  2. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.

Гуравдагч этгээдийн эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.

Даатгалын үнэлгээ

Нийтийн зориулалттай болон хувийн орон сууцны даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийг тооцохдоо тухайн даатгалын зүйлийн эрсдэлийн түвшин, материалын бүтэц, хийц, зориулалтаас хамааруулан тогтооно.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгуулагч шууд бус зардлын эрсдэлээс даатгуулсан тохиолдолд энэхүү нөхцөлийн 1-т заагдсан зардлыг Даатгуулагч хариуцахгүй.
  3. Даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
  4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бодит үнээр олгосон тохиолдолд тухайн сүйрсэн даатгалын зүйлийн өмчлөх эрхийг даатгагчид шилжүүлнэ.
  5. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  6. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  7. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 1.6 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  8. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  9. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  10. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  11. Орон сууц, тавилга эд хогшлын даатгалын нөхөн төлбөр олгох тусгай нөхцөл:
  • Хэрэв даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнээс бага тохиолдолд сэргээн засахад гарах зардал нь зах зээлийн үнийн 90 хувиас их бол нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс 90 хувиар тооцож олгоно.
  • Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс даатгал эхэлсэн хугацаанаас бүрэн сүйрэл хүртэлх хугацаанд ноогдох элэгдлийг хассан дүнг олгоно, хэрэв даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнээс их байвал зах зээлийн үнээр олгоно.
  • Даатгалын зүйл нь хагас сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.
  • Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дах даатгалын үнэлгээг сэргээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулж хувь тэнцүүлэн тооцно.
  • Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн өөрийнх нь буруугаар сүйрсэн бол11.3 болон 1.11.4-д заасан зарчмаар олгохоор тооцсон хохирлын 80 хувиар нөхөн төлнө.
  • Даатгалын зүйлийг сэргээн засварлах боломжгүй тохиолдолд даатгалын үнэлгээнээс ашиглаж болох эд ангийн өртгийг хасч, үлдсэн хэсгийг 1.11.3, 1.11.4, 1.11.5 –д заасан зарчмын дагуу нөхөн төлнө.
  • Нэмэлт эрсдэлээс даатгуулсан бол даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ хулгай, дээрмийн эрсдэлд хохирол бүрийн 30 хувь байна.
  • Нэмэлт эрсдэлээс даатгуулсан бол даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэлд хохирол бүрийн 15 хувь байна.
  • Даатгуулагчийн нийтийн зориулалттай болон хувийн орон сууц, даатгуулагч иргэн ба түүний гэр бүлийн гишүүдийн орон сууцны хөдөлгөөнт гэр ахуйн тавилга эд хогшил, хувийн хэрэглээний эд хөрөнгөнд учирсан хохирлыг бусад даатгалын гэрээний хариуцлагаар нөхөн төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн олговол уг ба бусад бүх гэрээний хариуцлага нь даатгагчид учирсан бодит эдийн засгийн хохирлын хэмжээнээс үл давна.
  1. Орон сууцны өмчлөгч эзэмшигчийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр олгох тусгай нөхцөл:
  • Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт, СӨХ-ийн тодорхойлолт, хохирлын зураг мөн сэргээн засварлахад гарсан зардал, засварын хөлс төлсөн баримт эсвэл Монгол улсын шүүхийн шийдвэр зэргийг үндэс болгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар завдаж байгаа болон давж заалдаж буй бол энэ шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын доод хэмжээ хариуцлагын даатгалын хохирол бүрийн 20 хувь байна.
  • Даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгагч 3 эрсдэлээр нөхөн төлбөр олгохдоо 1.12.1 заалтыг харгалзан үзэх бөгөөд 1м2 талбайд учирсан хохиролд олгох дээд хэмжээ даатгалын үнэлгээний 0.5%-1.5%-иас хэтрэхгүй байна.

 

Дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана. Үүнд:

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын эрсдлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
  10. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  11. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  12. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  13. Гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  14. Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 30 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
  15. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
  16. Орон сууц, тавилга эд хогшлын даатгалын нөхөн төлбөр олгохгүй тусгай нөхцөл:
  • Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
  • Орон сууц барилгын ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, бүтэц, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  • Даатгуулагчийн заавал гаргаж өгөх эд хөрөнгийн жагсаалтанд багтаагүй хөрөнгөнд учирсан хохирол;
  • Гэрээнд өөрөөр заагаагүй бол тээвэрлэлтийн үед гарсан хохирол;
  • Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
  • Хэрэв түрээслэгч нь даатгуулагч биш бол түрээслэгчийн эд хөрөнгөнд учирсан хохирол;
  • Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
  • Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
  • Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг;
  • Даатгалын тохиолдлын бус үед зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал;
  • Хадгалалтын горим зөрчсөн, урсгал засвар болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээний ажлыг цаг хугацаанд хийгээгүйгээс үүдсэн хохирол
    1. Орон сууц өмчлөгч эзэмшигчийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр олгохгүй тусгай нөхцөл:
  • Сантехникийн засвар үйлчилгээ хийж байгаагаас шалтгаалан ус алдсанаас гарсан хохирол;
  • Барилга түүнд суурилуулсан тоног төхөөрөмжийн ээлжит засвар үйлчилгээг хугацаанд нь хийгээгүйгээс гарсан хохирол;
  • Орон сууцны цахилгаан, сантехникийн хийц монтажийг даатгуулагч далдалж засвар үйлчилгээ хийх боломжийг алдагдуулснаас гарсан хохирол;
  • Орон сууцыг зориулалтын бусаар ашигласнаас болон зориулалтын бус тоног төхөөрөмж тавьснаас үүдэн гарсан хохирол;
  • Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
  • Даатгуулагчийн санаатайгаар болон эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн болон завдсанаас бусдын хөрөнгөд үүссэн хохирол;
  • Хохирогчийн сэтгэл санааны хохирол, алдсан цалин, тэтгэвэр болон бусад алдсан мөнгөн орлогын нэхэмжлэл;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас үүдсэн хохирол