Өмчлөгч эзэмшигчийн хариуцлагын даатгал

HomeБайгууллагын даатгалХариуцлагын даатгалӨмчлөгч эзэмшигчийн хариуцлагын даатгал

Өмчлөгч эзэмшигчийн хариуцлагын  даатгал

Даатгалын зүйл

Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл оффис болон сууцын зориулалттай байрыг, түрээслэх хугацаанд өмчлөгч эзэмшигчээс түрээслэгч этгээдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийн төлөө хүлээх хариуцлага.

Даатгалын эрсдэл

Даатгуулагчийн санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагаанаас үүдсэн:

  1. Галын (цахилгааны сүлжээнд гэмтэл учруулах, гал түймэр гаргах);
  2. Сантехникийн (усны системийн гэмтэл, дээврээс ус алдах).

Даатгалын үнэлгээ

Хариуцлагын даатгалын үнэлгээг тогтоохдоо тухайн даатгалтай байрыг ашиглаж буй зориулалт, нийт талбайн хэмжээ, бизнесийн онцлогийг харгалзан тогтооно.

Даатгалын хураамж

Хариуцлагын даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс 1.0-ээс 1.5 хувиар тооцно.

Шүүхийн зардлын хураамж 1 хувь байна.

Тэмдэгтийн хураамжийн даатгалын хураамж нэг нэхэмжлэлд 1,000 төгрөг байна

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  6. Шүүхийн шийдвэр;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  6. Энэхүү гэрээний үндсэн эрсдэлд заасан эрсдэлээр учирсан гуравдагч этгээдийн өмч хөрөнгийн хохирлыг зах зээлийн үнийн дагуу нийт үнэлгээнд багтаан гарсан хохирлын даатгуулагчийн өөрөө хүлээх хариуцлагын хувийг хасч олгоно.
  7. Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол Улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэс болгоно. Хэрэв даатгуулагч нөхөн эсхүл даатгагч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэж үзэн дараагийн шатны шүүхэд давж заалдахаар хүсэлтэй байгаа болон давж заалдаж буй бол дараагийн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  8. Даатгалын нэг удаагийн тохиолдолд нөхөн төлөх хариуцлагын дээд хэмжээ нь нийт хариуцлагын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд бодит хохирол нь үүнээс давсан тохиолдолд 60 хувь нь амь нас, эрүүл мэндийн, 40 хувь нь эд хөрөнгийн хохиролд ногдоно. Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  9. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
  10. Даатгалын тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн бодож олгоно.

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал ташаа буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  10. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  11. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  12. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  13. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  14. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  15. Даатгалын нөхцөлд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  16. Даатгалын гэрээнд заасан барилга байгууламжийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 14 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
  17. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээнд заасан барилга байгууламжийн зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, зээлдүүлэх болон ашиглуулах үед гарсан хохирол;
  18. Даатгал үйлчлэх барилга байгууламжийг зориулалт бусаар ашигласан, түрээслэснээс үүдсэн хохирол;
  19. Түрээслэгчийн хууль бус үйлдэл, хориотой бодис ашигласнаас үүдсэн хохирол;
  20. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
  21. Даатгуулагчийн хайхрамжгүй үйлдлээс учирсан хохирол;