Ажил олгогчийн хариуцлагын даатгал

HomeБайгууллагын даатгалХариуцлагын даатгалАжил олгогчийн хариуцлагын даатгал

Ажил олгогчийн хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны амь нас, эрүүл мэндийн өмнө ажил олгогч болон түүний төлөөлөгчийн хүлээх хариуцлага.

Даатгалын эрсдэл

  1. Үйлдвэрийн осол, хордлого.
  2. Ажил олгогчийн буруугаас ажиллагсдад учрах эрүүл мэндийн хохирол.

Даатгалын үнэлгээ

Даатгагчийн хүлээх хариуцлагын хэмжээ нь тухайн ажилтны 12-36 сарын цалинтай тэнцүү байж болно. Хэрэв даатгуулагч хүсвэл даатгагч даатгуулагч харилцан тохиролцож нийт хариуцлагын хэмжээ болон ажилтан тус бүрээр хүлээх хариуцлагын хэмжээг тогтоож болно.

 

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийг даатгуулагчийн хариуцлагын хэмжээ, эрсдэлийн түвшингээс хамааруулан тогтооно.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  6. Шүүхийн шийдвэр;
  7. Даатгуулагч нь гуравдагч этгээдээс гаргасан хохирлын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн төлөхөөс татгалзаж уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухайгаа мэдэгдсэн албан захидал;
  8. Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын холбогдох баримт;
  9. Шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  6. Даатгалын нэг удаагийн тохиолдлоор даатгагчийн хүлээх хариуцлага нь гэрээнд заасан нийт хариуцлагын хэмжээний 50 хувиас хэтрэхгүй.
  7. Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол Улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэс болгоно. Хэрэв даатгуулагч нөхөн эсхүл даатгагч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэж үзэн дараагийн шатны шүүхэд давж заалдахаар хүсэлтэй байгаа болон давж заалдаж буй бол дараагийн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  8. Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  9. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
  10. Даатгалын тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн бодож олгоно.

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  10. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  11. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  12. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  13. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  14. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  15. Даатгуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;
  16. Тээврийн хэрэгслийн ослоор ажилтанд учирсан хохирол;
  17. Даатгуулагчийн төлбөрийн чадваргүйгээс ажилтанд учирсан хохирол;
  18. Даатгуулагчийн ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас учирсан хохирол;
  19. Ажил үүргээ гүйцэтгээгүй үед гарсан хохирол болон ажлын бус цагаар ажилтанд учирсан аливаа хохирол;
  20. Даатгуулагч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журмыг илтэд зөрчин ажиллуулсны улмаас учирсан хохирол;
  21. Ажилтны өөрийн эрүүл мэндээс шалтгаалан гарсан хохирол;
  22. Гуравдагч этгээдэд учирсан эрүүл мэндийн хохирол;
  23. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны горимыг ажилтан өөрөө илтэд зөрчсөн тохиолдолд учирсан хохирол;
  24. Ажилтан нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
  25. Ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн болон тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон, рашаан сувилалын амралтын газар сувилуулж, эмчлүүлсэн бол;
  26. Ажилтан нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан бол;
  27. Ажилтан нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байхдаа болон үйлдэхийг завдсан үед учирсан хохирол;
  28. Ажилтан нь сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй үе, саа өвчний улмаас болон түр зуурын шокын байдлаас үүдсэн гэмтэл бэртэл;
  29. Даатгуулагч болон түүний ажилтны бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн, усан, агаарын тээврийн хэрэгслийг жолоодох үед үүсэх аливаа хохирол;
  30. Эд хөрөнгөнд учирсан аливаа хохирол;
  31. Цалин хөлс, тэтгэвэр, бусад томилолтын зардал;
  32. Мэргэжлийн нарийн ур чадвар туршлага шаардагдах ажилд туршлагагүй ажилтныг томилон ажиллуулснаас үүдсэн хохирол;
  33. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
  34. Хууль тогтоомж болон даатгалын нөхцөлд заасан бусад тохиолдол