Үйлчилгээ

HomeҮйлчилгээ

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨГӨӨ:

Аливаа бизнест тулгарах алдагдал, хохирол, хор хөнөөлөөс сэргийлэхийн тулд эрсдэлийг эрт илрүүлж, удирдах нь чухал байдаг. Иймээс бид харилцагчдынхаа эрсдэлийг илрүүлж, бодитой үнэлснээр түүнийг бууруулах, үр дүнтэй удирдахад нь ямагт онцгой анхаарал анхаарал хандуулж холбогдох ажилтнуудад “ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЦОГЦ СУРГАЛТ”-ыг зохион байгуулдаг.

 


ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨ:

Бид гэнэтийн эрсдэл, аюул, ослын үед учирч болзошгүй хохирлыг бууруулахад даатгуулагчиддаа өөрийн мэргэжлийн боловсон хүчин, Улсын Онцгой байдлын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран практик сургалт зохион байгуулдаг. Тухайлбал, бид энэ чиглэлд АНУ, Япон, Орос зэрэг өндөр хөгжилтэй улсын мэргэжлийн байгууллагыг урьж сургалт зохион байгуулж байсан туршлагатай.

 


БУУХИА ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол улсынхаа төлөө ихийг хийж, бүтээж яваа салбар, салбартаа сор болон гялалзаж байгаа Та бүхэн маань өөрт хэрэгтэй, шаардлагатай даатгалаа хийлгэж амжихгүй л байна уу. Та ердөө 7010-1990 дугаар руу залгахад болно. Бид даатгалын гэрээг Улаанбаатар хотын хаана ч хүргэж өгнө.

 


ДААТГАЛЫН ХУГАЦААНЫ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хугацаа дуусах тохиолдолд тухай бүрт нь дуут мессеж илгээж гэрээний сунгалтыг бүх салбар нэгжээрээ дамжуулан хийж байна.