Гадаад ачаа тээврийн даатгал

Гадаад ачаа тээврийн даатгал

Даатгалын эрсдэл

ЭРСДЭЛ, ЭСВЭЛ ХОХИРЛЫН ШАЛТГААН А В С
Гал, дэлбэрэлт
Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах
Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах
Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад обьекттэй мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй[1])
Осол болсон боомт дээр ачааг буулгах
Ерөнхий дундаж*(General Average)
Ачааг хаях*  (Jettison)  
Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах  
Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх  
Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)  
Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан  
Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл*    
Бүх эрсдэл*  (6.17-д зааснаас бусад)    

 

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг тогтоохдоо: Тухайн ААН, байгууллагын өнгөрсөн жилийн нийт импорт экспортын дүнгээр үнэлгээг тогтооно.

Даатгалын хураамж

Даатгалын урьдчилсан хураамжийн хувийг тооцохдоо: Даатгуулагчийн өнгөрсөн жилийн нийт импорт, экспорт хийсэн ачаа бараа, улс орон, тээвэрлэлтийн төрөл, ОУ-ын худалдааны нөхцөл, эрсдэлийн сонголтуудаас хамааруулан хамгийн их хувийн жинтэй үзүүлэлтүүдийг үндэслэнэ.

 

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгаа, даатгалын сертификатын эх хувь;
  3. Тээврийн падааны эх хувь (Bill of lading);
  4. Барааны нэхэмжлэлийн эх хувь (Commercial invoices);
  5. Барааны гарал үүслийн бичгийн эх хувь (Certificate of origin);
  6. Баглаа боодлын жагсаалтын эх хувь (Packing list);
  7. Тээврийн зардлын нэхэмжлэлийн эх хувь (Freight invoice);
  8. Ачаа хүлээлцэх актын эх хувь (Delivery receipt);
  9. Худалдах, худалдан авах гэрээний хуулбар;
  10. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  11. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  12. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгуулагч шууд бус зардлын эрсдэлээс даатгуулсан тохиолдолд энэхүү нөхцөлийн 1-т заагдсан зардлыг Даатгуулагч хариуцахгүй.
  3. Даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
  4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бодит үнээр олгосон тохиолдолд тухайн сүйрсэн даатгалын зүйлийн өмчлөх эрхийг даатгагчид шилжүүлнэ.
  5. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  6. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  7. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 6 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  8. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  9. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  10. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  11. Аль ч гэрээний хувьд олгохоор тооцсон нөхөн төлбөр*-ийг даатгалын зүйлд бүрэн сүйрэл*, эсхүл хэсэгчилсэн сүйрэл* тохиолдсоноос хамааруулан тогтооно.
  12. Даатгалын үнэлгээг барааны нэхэмжлэлийн үнээр (commercial invoice) тогтоосон бол:
  • Бүрэн сүйрлийн үед: Даатгалын нийт үнэлгээний хэмжээгээр олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.
  • Хэсэгчилсэн сүйрлийн үед: Даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээгээр даатгалын үнэлгээнд багтаан олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.
  1. Даатгалын үнэлгээг “CIF+10%” нөхцөлөөр тогтоосон бол:
  • Бүрэн сүйрлийн үед: Даатгалын нийт үнэлгээний хэмжээгээр олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.
  • Хэсэгчилсэн сүйрлийн үед: Даатгалын зүйлд учирсан сүйрлийн тогтоогдсон хувиар даатгалын нийт үнэлгээнээс олгохоор тооцсон нөхөн төлбөрийгтогтооно.
  • Даатгалын зүйлд хохирол учраагүй ч нэмэлт зардал* учирсан бол түүнийг энэхүү нөхцөлийн 1-д заасан нэмэлт 10%-ийн хэмжээнд багтаан олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.
  • Ямар ч тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнд багтаан нэхэмжлэлийн дагуу энэхүү нөхцөлийн 15, 1.16-г үндэслэн олгоно.
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс хасч олгоно.

13.6 Даатгалын зүйлийн үлдэх хэсгийн ашиглаж болох эд ангийн өртгийг олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс хасч олгоно. Эсхүл үлдэх хэсэг нь даатгагчийн өмч болно

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Хорлон сүйтгэх үйлдэл;
  2. Даатгалын зүйлийг зориулалтын бус, тохиромжгүй тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн зориулалтын бус чингэлэг, хайрцаг сав, агуулахад агуулсан;
  3. Цаг хугацаа, температур, улирлын шинжтэй бүтээгдэхүүний тус онцлогийг харгалзалгүй тээвэрлэсэн;
  4. Тээвэрлэлтийн явцад орсон аливаа өөрийн мэдэж байсан өөрчлөлтийг цаг тухайд нь даатгагчид мэдэгдээгүй бол;
  5. Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид ажлын 5 хоногт багтаан мэдэгдээгүй бол;
  6. Даатгуулагч болон түүний ажилтнууд хэвийн тээвэрлэлтийн үед даатгалын зүйлийг гэмтэж, хохирол учирхааргүй баглаж, бэхлээгүй бол;
  7. Даатгуулагч даатгалын гэрээгээр болон холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд;
  8. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;

 Даатгалын зүйлийн онцлог болон сав баглаа боодолтой холбоотой нөхцөлүүд:

  1. Даатгалын зүйлийн хэвийн хорогдол, элэгдэл, ууршилт, алдагдал, жин хэмжээний багасалт;
  2. Гадны нөлөөлөлгүйгээр даатгалын зүйл өөрийгөө устгах, шинж чанараа алдах;
  3. Даатгалын зүйлийн хадгалалтын горим алдагдах, хугацаа хэтрэх, үйлдвэрлэлийн гэмтэл, гологдол;
  4. Сав баглаа боодол, хамгаалалтын болон зөөх зориулалттай хийгдсэн сав, ачааны бэхэлгээ зэрэг нь шаардлага хангаагүйгээс;
  5. Бүтээгдэхүүний шошго, хамгаалалтын болон зөөх зориулалтаар хийгдсэн гадны нөлөөнөөс хамгаалсан сав баглаа боодол гэмтэхэд;
  6. Даатгалын бус тохиолдлоор даатгалын зүйлийн хамгаалалтын болон зөөх зориулалтаар хийгдсэн гадны нөлөөнөөс хамгаалсан сав баглаа боодол гэмтсэнээс даатгалын зүйлд хохирол учрахад;

Тээвэрлэгч болон тээвэрлэлттэй холбоотой нөхцөлүүд:

  1. Тээвэрлэлтийн хугацаа хоцрох, тээвэрлэлт саатах, түүнээс үүдэлтэй хохирол;
  2. Тээвэрлэлтийн явцыг саатуулж болох тээвэрлэгчийн төлбөрийн чадвар муудалт, санхүүгийн хүндрэл;

Нийгмийн шинжтэй нөхцөлүүд:

  1. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, үймээн, эсэргүүцэл, гэмт халдлага, терриорист үйл ажиллагаа, ажил хаялт, олзлох, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, хорих, далайн дээрэм, тэсрэх бөмбөг хаях, дэлбэлэх болон бусад улс төрийн шинж чанартай үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  2. Торпед, дэлбэлэгч цэнэг, бөмбөг болон дайны хаягдсан зэвсгүүд мөн атомын болон цөмийн задрал, нэгдэл, түүнтэй төстэй урвал, цацраг идэвхит хүч ашигладаг зэвсэг, төхөөрөмжийн хэрэглээнээс үүдсэн шууд болон шууд бус хохирол, зардал;
  3. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;

Онцгой нөхцөлүүд:

  1. Даатгалтай ачаанд стандартын дагуу хамгаалалт, сав баглаа боодол хийгээгүйгээс үүдсэн зэврэлт, өнгө гандах, исэлдэж муудах;
  2. Электрон болон механик эвдрэл*-ээс шалтгаалсан хохирол, мөн даатгагдаагүй эрсдэлээс үүдсэн хохирол;
  3. Даатгуулагчийн тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс үүдсэн хохирол;
  4. Гэрээнд өөрөөр тусгаагүй бол бүх төрлийн хөлдөөсөн мах, хөлдөөсөн хүнс;

Газар зүйн нөхцөлүүд: (Доорх бүс нутаг, улс орнууд руу тээвэрлэсэн болон тэндээс тээвэрлүүлсэн аливаа ачаа бараа, эсхүл эдгээр улс орнуудыг дамжин өнгөрөхөд учирсан хохирол)

  1. Зүүн Африк, баруун Африк, төв Африк, өмнөд Африк;
  2. Олон улсын Ачаа Тээврийн Нэгдсэн Хороо (JCC-Joint Cargo Committee)-с зарладаг жагсаалт*-д онцгой, өндөр зэрэглэлийн эрсдэлтэй гэж тусгагдсан улс орнууд;

Бусад нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд:

  1. Гуравдагч этгээдийн улс төр, үзэл санаа, шашны, танхай сэдэлтэй үйлдэл;
  2. Хулгай;
  3. Хүрээлэн буй орчинд, тээвэрлүүлж буй тээврийн хэрэгсэлд болон гуравдагч этгээдэд учруулсан эрсдэл;
  4. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
  5. Даатгалын тохиолдлоос үүдсэн эдийн засгийн хохирол;
  6. Даатгалын зүйлийг засварлах зардал нь зүйлийн өөрийн үнээс давсан хэсгийг;
  7. Гаалийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл;
  8. Тээврийн падаан (bill of lading), Баглаа боодлын жагсаалт (packing list), Гарал үүслийн гэрчилгээ (certificate of origin), Барааны нэхэмжлэх (commercial invoice)-ийг ОУ-ын худалдааны нөхцөлийн дагуу даатгагчийн хариуцлага эхэлсэн огнооноос хойш хуанлийн 10 хоногийн дотор даатгагчид ирүүлээгүй байх үед учирсан аливаа хохирол;
  9. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  10. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  11. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  12. Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  13. Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  14. Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  15. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  16. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  17. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;

[1]Мөс мөргөх, шүргэх нь нэхэмжлэл гаргах үндэслэл мөн болно