Илгээмж шуудангийн даатгал

HomeИргэдийн даатгалХөрөнгийн даатгалИлгээмж шуудангийн даатгал

Илгээмж шуудангийн  даатгал

Даатгалын эрсдэл

  1. Байгалийн;
  2. Галын;
  3. Хулгай дээрэм;
  4. Хаяж үрэгдүүлэх;
  5. Гуравдагч этгээдийн санаатай үйлдэл

Даатгалын үнэлгээ

  1. Даатгуулагчийн мэдээлсэн үнэ буюу илгээмжинд байгаа зүйлсийн жагсаалт үнэлгээ болон илгээмж явуулах үнийн нийлбэрээр даатгалын үнэлгээг тогтооно.
  2. Даатгалын үнэлгээг зөвхөн илгээмж явуулах үнээр тооцож болно.
  3. Олон улсын илгээмжийн хувьд гаалийн декларац дээр бөглөсөн дүнгээр даатгалын үнэлгээг тогтооно.

 

Даатгалын хураамж

Даатгалын хураамж нь даатгалын үнэлгээний 1% хувиас доошгүй байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
  4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бодит үнээр олгосон тохиолдолд тухайн сүйрсэн даатгалын зүйлийн өмчлөх эрхийг даатгагчид шилжүүлнэ.
  5. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон энэхүү гэрээний 1-т заасан нөхөн төлбөрийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  6. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  7. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 6 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  8. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  9. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  10. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  11. Даатгуулагчид учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоож, түүнээс даатгалын үнэлгээг тухайн даатгалын зүйлийн зах зээлийн үнэнд харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 45 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
  10. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  11. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  12. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  13. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  14. Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
  15. Үнэт цаас, бэлэн мөнгөний хохирол;
  16. Гаалийн байгууллага хураасан, устгасан зүйлийн хохирол;
  17. Илгээмж, шуудан шалгаж бүртгэж аваагүй, зохих стандартыг зөрчсөн бол;
  18. Олон улсын илгээмжийн хувьд гаалийн байгууллагын алдаанаас болсон хохирол;
  19. Зохих хяналтын байгууллагаас уг зүйлийн хориглосон, түдгэлзүүлсэн, битүүмжлэгдсэн байх үеийн хохирол;
  20. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
  21. Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
  22. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;