Хурдан морь унаж уралдах хүүхдийн гэнэтийн ослын даатгал

HomeИргэдийн даатгалЭрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалХурдан морь унаж уралдах хүүхдийн гэнэтийн ослын даатгал

Даатгалын эрсдэл

  1. Бүх түвшний хурдан морины уралдаан, түүний бэлтгэл, сунгааны үед үүсч болзошгүй бүхий л гэнэтийн осол, гэмтэл
  2. Зөвхөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, түүний бэлтгэл, сунгааны үед үүсч болзошгүй бүхий л гэнэтийн осол, гэмтэл;

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг даатгуулагч, даатгагч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно.

Даатгалын хураамж

Даатгалын хураамж нь даатгалын үнэлгээ болон уралдааны төрлөөс хамааран 0.23% – 0.39% байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  3. Тээвэрлэлтийн зардлыг баталгаажуулах баримтууд
  4. Эмчийн дүгнэлт, магадлагаа, эмнэлгийн тодорхойлолт
  5. Төрсний гэрчилгээ

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  2. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 1-р зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  3. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  4. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч эсвэл даатгагдсан этгээд гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  5. Даатгалын эрсдэлийн улмаас даатгагдсан этгээд буюу хүүхдэд учирсан гэмтэл бэртлийг оношлуулах, эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд зориулан 6, 7-д заасны дагуу нөхөн төлбөрийг олгоно.
  6. Даатгалын тохиолдлын улмаас даатгагдсан этгээд буюу хүүхэд эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн хуанлийн өдрөөс хамааруулан дараах байдлаар нөхөн төлбөр олгоно. Үүнд:
  • 1-ээс 45 хүртэл хоногийн хугацаагаар эмчлүүлсэн хуанлийн хоног тутамд үнэлгээний 0,3 хувь;
  • 46-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар эмчлүүлсэн хуанлийн хоног тутамд үнэлгээний 0,5 хувь.
  1. 90 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай буюу тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон бол хугацаанаас хамааруулан 4.6-д заасан нөхөн төлбөр дээр нэмж дараах байдлаар нөхөн төлбөрийг олгоно. Үүнд:

– Жил ба түүнээс дээш хугацаагаар тогтоолгоход үнэлгээний 100 хувиар

6 сараас 12 сар хүртэл хугацаагаар тогтоолгоход үнэлгээний 50 хувиар

– 6 сар хүртэл хугацаагаар тогтоолгоход үнэлгээний 30 хувиар

  1. Даатгагдсан этгээд буюу хүүхэд гэнэтийн ослоор нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100 хувиар нөхөн төлбөрийг тооцож олгоно.
  2. Даатгалын тохиолдлын улмаас эмнэлгийн яаралтай тусламж, эмчилгээ авах зайлшгүй шаардлага үүсч хүүхдийг тээвэрлэх тохиолдолд баримтаар нотлогдох тээвэрлэлтийн зардлын дүнгээр даатгалын үнэлгээний 15% хүртэл хэмжээнд багтаан нөхөн төлнө.
  3. Нийт олгох нөхөн төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  4. Хүүхдэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан.
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол.
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол.
  4. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан нөхөн төлбөрийн материалыг эмчилгээний хугацаа дууссан ч тахир дутуугийн зэрэглэл тогтоолгох эсэх шийдвэр гарсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногт багтаан даатгагчид хүлээлгэн өгөөгүй бол.
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол.
  6. Гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол.
  7. Даатгагдсан этгээд нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас үүссэн гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэнтэй холбогдон гарсан зардал, хохирол. Хэрэв хурдан морины уралдаанд оролцсоны улмаас хүүхэд гэмтэж бэртэн даатгалд хамрагдахаас өмнө үүссэн байсан гэмтлийг сэдрээсэн бол уг заалт үйлчлэхгүй.
  8. Ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн, тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон, рашаан сувилал, амралтын газар сувилуулж, эмчлүүлсэнтэй холбогдон гарсан зардал, хохирол.
  9. Даатгагдсан этгээд нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан.
  10. Морины уралдаанаас бусад мэргэжлийн спортын, уралдаан тэмцээн мөн бүхий л дотоод шаталтат хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсоны улмаас үүдсэн болонуулын спорт, агаарын бүхий л спорт болон шүхрийн спортод оролцсоны улмаас үүдсэн хохирол.
  11. Даатгагдсан этгээд нь согтууруулах ундаа болон мансууруулах бодис, хориотой эм бэлдмэл хэрэглэснээс үүдсэн хохирол.
  12. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол