Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгал

HomeИргэдийн даатгалХөрөнгийн даатгалИпотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгал

Даатгалын эрсдэл

  1. Гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгуулагч тус бүрийн зээлийн төлбөр хариуцах хувиар дараах хэмжээнээс тогтооно. Үүнд:

  1. Анх даатгуулж байгаа тохиолдолд: Зээлийн хэмжээ
  2. Даатгалын гэрээг сунгаж байгаа тохиолдолд: Зээлийн үлдэгдэл

Даатгалын хураамж

Даатгалын хураамж нь даатгуулагчийн нас, эрсдэлийн түвшин зэргээс хамааран 0.04%- 0.11% байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  2. Зээлдэгчийн зээлийн төлбөрийг нөхөн төлөхийг хүссэн банкны өргөдөл (үүнд үндсэн болон хамтран зээлдэгчийн зээлийн төлбөр төлөх хувь, зээлийн үлдэгдэл, нөхөн төлбөр авах дансны дугаар зэргийг тусгасан байна);
  3. Банкны зээлдэгчийн дансны баталгаажсан хуулга;
  4. Зээлийн болон барьцааны гэрээ;
  5. Нас барсны гэрчилгээ;
  6. Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, дүгнэлт;
  7. Мэргэжлийн, эрх бүхий холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  8. Даатгуулагчийн зээлийн төлбөрт эзлэх хувь өөрчлөгдөн гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухайн зээлдэгчийн орлого өөрчлөгдсөн болохыг нотлох банкны зээлийн судалгааны материал, зээлийн хорооны шийдвэр болон бусад холбогдох баримтууд

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Нөхөн төлбөрийг олгохдоо даатгуулагч тус бүрийн даатгалын үнэлгээнээс дараах байдлаар тооцон олгоно. Үүнд:
  • Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгээр;
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар түр алдсан бол хөдөлмөрийн чадвар түр алдалтын хугацаанд ногдох зээлийн төлбөрийн дүнгээр;
  1. Даатгуулагч даатгалын хураамжийг хуваарийн дагуу хэсэгчилж төлөх тохиолдолд даатгагч нөхөн төлбөрийг дараах нөхцөлийн дагуу олгоно. Үүнд:
  2. Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд хавсралтаар заагдсан хуваарийн дагуу төлөөгүй буюу даатгалын хураамж төлөх хуваарийг зөрчсөн байх үед даатгалын тохиолдол үүсвэл олгохоор тооцсон нөхөн төлбөрийг төлөгдсөн даатгалын хураамжид хувь тэнцүүлэн олгоно.
  3. Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд хавсралтаар заагдсан хуваарийн дагуу төлж байх хугацаанд буюу даатгалын хураамж төлөх хуваарь зөрчигдөөгүй байх үед даатгалын тохиолдол үүсвэл олгохоор тооцсон нөхөн төлбөрийн дүнгээс төлөгдөөгүй үлдсэн даатгалын хураамжийн дүнг хасч олгоно.
  4. Даатгуулагч гэрээнд хавсралтаар заагдсан төлбөрийн хуваариа зөрчин хураамжийн төлбөрөө тасалдуулсан боловч даатгалын тохиолдол үүсэхээс өмнө тасалдсан хугацааны төлбөрийг нийтэд нь буюу нөхөж төлөн хуваарьт төлбөрийн хэвийн байдлыг хангасан тохиолдолд энэхүү нөхцөлийн b)-д заагдсан нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг олгоно.
  5. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед даатгалын тохиолдол үүссэн бол Даатгагч нөхөн төлбөр төлөх хариуцлага хүлээхгүй.
  6. Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гүйцэд хүлээн авч, зохих баримт үйлдсэн боловч төлбөл зохих нөхөн төлбөрийг даатгуулагчид хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлнө.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг мэргэжлийн, эрх бүхий холбогдох байгууллагаас нотлох боломжгүй бол;
  4. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас болон хууль зөрчсөн аливаа үйлдэл хийхээр завдах үед учирсан хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч нь уг гэрээнээс өөр ижил төрлийн даатгалд хамрагдсан байх тохиолдолд даатгалын тохиолдол үүссэн бол энэхүү гэрээний дагуу олгох нөхөн төлбөрийг бусад ижил төрлийн даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөртэй давхардуулан олгохгүй;
  9. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
  10. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  11. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  12. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  13. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  14. Даатгуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;
  15. Даатгуулагч санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан;
  16. Амиа хорлосон, хорлохыг завдсанаас үүдсэн хохирол;
  17. Аливаа өвчин, даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхагаас үүдсэн аливаа хохирол;
  18. Даатгалын эрсдэлээс бусад шалтгаанаар учирсан аливаа хохирол, тохиолдол;
  19. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
  20. Хууль тогтоомж болон даатгалын нөхцөлд заасан бусад тохиолдол