Монгол улсын хувьд тээврийн хэрэгслийн даатгалаас бусад даатгал харьцангуй шинэ төрлийн гэхэд хилсдэхгүй. Хангалттай мэдээлэл байхгүйгээс үүдэн даатгалын ашиг тусын талаар буруу ойлголттой явах нь элбэг. Тэгвэл дараах нийтлэлээс дотоодын болон олон улсын зах зээл дэх даатгалын тухай сонирхолтой тоо баримтыг сонирхоорой.

  1. Хамгийн анхны даатгалын гэрээг 1347 онд байгуулсан.

Даатгалын тухай ойлголтыг эртний соёл иргэншлээс улбаалсан гэж ойлгож болох боловч хамгийн анхны мэдэгдэж буй даатгалын гэрээг 1347 онд Италийн Генуя хотод байгуулжээ. 14-р зуунд Генуя хотод даатгалын тусдаа гэрээг байгуулж, даатгалын бодлогыг бий болгосон юм.

  1. Тайвань нь дэлхийн хэмжээнд хамгийн их хэмжээгээр даатгалыг ашигладаг. ДНБ-ын 20,88%-ийг даатгал бүрдүүлдэг байна. АНУ-ын ДНБ-ын 7,14%-ийг даатгал бүрдүүлдэг. Дэлхийн дундаж 6,09% юм.
  2. 2019 онд нийт Америкчуудын 57% нь амь насны даатгал хийлгэсэн байна.
  3. Старбакс ажилчдын эрүүл мэндийн даатгалд кофенд төлдгөөсөө илүү их мөнгө зарцуулдаг.

Starbucks-ийн гүйцэтгэх захирал Ховард Шульц компанийн хэмжээнд цомотгол хийх, зар сурталчилгааны зардлыг бууруулах, салбарын тоог цөөлөх зэрэг ажлыг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч Шульц ажиллагсдынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэх зарцуулалтыг багасгаагүй юм. Энэ нь 300 сая доллараас дээш үнэтэй зардал бөгөөд компанийн гол түүхий эд болох кофенд зарцуулдаг мөнгөнөөс их юм.

  1. 2019 онд Монгол даатгал компанид нийт 255,000 даатгуулагч даатгал хийлгэсэн байдаг.
  2. 2019 оны Монгол даатгал компанийн нөөц сан 24 тэрбум
  3. Монгол даатгал компани нийт 18 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг 2019 онд олгосон.