Сүүлийн 3 жилийн дунджаас харахад, Монгол улсын хэмжээнд жилд 0-15 насны 43,615 хүүхэд гэнэтийн осолд өртсөн гэсэн тоо байна. Энэ нь өдөрт 114 хүүхэд гэнэтийн осолд өртдөг гэсэн үг. Энэ тоо дайн болж буй улсад гэмтэж буй хүүхдийн тооноос өндөр байгаа нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлэх нь маргаангүй. “Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхтэй” гэж Монгол улсын үндсэн хуулинд заасан байдаг ч бодит байдалд үнэн биш байна.

0 – 15 НАСНЫ ХҮҮХДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН МЭДЭЭЛЭЛ

Эх үүсвэр: Гэмтэл согог судлалын үндэсний төв

Бага насны хүүхдүүдийн өртсөн гэнэтийн ослын төрлөөс харахад зам тээврийн осол нас баралтын хамгийн том шалтгааны нэг аж.  

Эх үүсвэр: Гэмтэл согог судлалын үндэсний төв

Дэлхийн бусад улс орнуудын хувьд хүүхдийн нас баралтын түвшин 100,000 хүүхэд тутамд 2,0 байдаг бол энэ тоо манай улсын хувьд 3,7 дахин өндөр байгаа нь мөн л санаа зовоож байна.
Дараах үйл ажиллагааны үр дүнгүүд хүүхдүүдийг зам тээврийн ослоос сэргийлэх боломжтойг харуулж байна. Үүний тулд, жолоочийн анхаарал болгоомжийг нэмэгдүүлж, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах учиртай юм байна. Эдгээр ажлын үр дүнд нь жилд 100 хүүхдийн амь насыг аврах боломжтойг статистик баталж байна.

SCHOOL POLICE

Түүх: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School Рolice” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
Үр дүн: Сургууль орчмын гарц дээр хүүхэд автомашинд мөргүүлэх, дайруулах ослын тоо энэ ажил эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 30-40 хувиар буурсан байна.

Эх үүсвэр: ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба

ЦАЦРУУЛАГЧТАЙ ЦҮНХ

Түүх: “Монгол Даатгал” ХК хүүхдүүдийг гэнэтийн ослоос сэргийлэх зорилгоор цацруулагчтай уутыг 2010-2015 оны хооронд ерөнхий боловсролын сургуулийн 10.000 гаруй хүүхдэд бэлэглэхийн зэрэгцээ ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нартай хамтран хэрэгжүүлсэн юм.
Үр дүн: Энэ санаачилгын өмнө, харанхуй болон гэрэл муутай орчин, зам, гудамж, гэрэлтүүлэггүй гэр хорооллоор замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хүүхэд зорчиж буй нь харагддаггүй байсантай холбоотойгоор хүүхдүүд зам тээврийн осолд өртдөг байсан бол энэ төслийг хэрэгжүүлсний дараа осол гэмтэл 10-20 хувиар буурсан байна. Түүнчлэн, цацруулагчтай уут, цүнхэнд цацруулагч тогтоох нь зайлшгүй хийх ёстой шаардлага болон хэвшсэн нь үр дүнг тогтвортой нэмэгдүүлэхэд түлхэц болжээ.
Эх үүсвэр: Монгол Даатгал ХК

“СУРГУУЛЬ ХҮРЭХ ЗАМ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Түүх: 2020 онд Монгол Даатгал ХК-с “Сургууль хүрэх зам” нэртэй гар зургийн уралдааныг зарласан бөгөөд хүүхдүүдээс ирсэн 848 гаруй бүтээлээс хүүхдүүд сургууль болон гэртээ хүрэхдээ ямар аюултай, төвөгтэй, саад бэрхшээл замыг туулдгийг мэдэж аван, улмаар тэдгээр саад бэрхшээлүүдийг арилгаж, аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд юу хийж болох тухай олон шинэ, бодит санааг уралдааныг зохион байгуулагчид болох “Монгол Даатгал” ХК болон Тээврийн цагдаагийн газар олж авчээ. Улмаар, сургууль хүрэх замын эрсдэлийн зургийг гаргаж олон нийтэд мэдээлсэн билээ.
Үр дүн: Үр дүнг доорх графикаас харна уу.

Эх үүсвэр: ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба

Хариуцлагатай аав, ээжүүд хүүхдүүдээ гэнэтийн ослоос хамгаалахын талаар заавал мэдэж байх ёстой мэдээллийг энд дарж авна уу.

Хэрэв та хүүхэддээ хүүхдийн гэнэтийн ослын даатгал хийлгэхийг хүсвэл энд дарна уу.

Монгол Даатгал ХК хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх санаачилгаа үргэлжлүүлэн Улаанбаатар хот, цаашлаад орон нутгийн осол байнга гардаг “хар цэгүүд”-ийг тодорхойлж, тэдгээрийг эцэг эх асран хамгаалагч, багш, хүүхдүүдэд мэдээлэхийн зэрэгцээ хар цэгүүдийг арилгах “Мэдье, Сэргийлье, Арилгая” аянг хэрэгжүүлэх гэж байна.
Энэ аяны үр дүнд, жилд гарч буй ослыг 20 хувиар бууруулах, нас баралтын үндсэн шалтгаан болсон зам тээврийн ослоос бүрэн сэргийлэх боломжтой гэж төлөвлөж байна.

“Мэдье, Сэргийлье, Арилгая” аяны хүрээнд:
1. Хүүхдийн гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага, хүүхдийг мэдээллээр хангах хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, хичээлийн агуулгыг бэлдэн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд өгнө.
2. Ослын “хар цэгүүд”-ийг тодорхойлж, тэдгээрийг арилгах шийдлийг боловсруулж, “хар цэгүүд”-ийг арилгах эрх бүхий, хариуцсан байгууллагад уламжилж, гүйцэтгэлийг шаардана.
3. Жолооч нарт “хар цэгүүд”-ийг мэдээлж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриална.

Энэ аянд нэгдэх хүсэлтэй байгууллагууд байвал энд дарна уу.