Та гэр хашаа байшингаа даатгуулсан уу? Өөрийн үл хөдлөх хөрөнгөд учирах эрсдэлийн үнэлгээг тооцож үзэж байсан уу? 

Урин дулааны цагт ойн, хээрийн түймэр зонхилдог бол хүйтний улиралд ахуйн гал түймэр ихэсдэг байна. Энэ нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Энэ оны эхний гурван сарын байдлаар гарсан ахуйн гал түймрээс  4,2 тэрбум төгрөгийн хохирол учиржээ. 

Зөвхөн ахуйн гал түймэр гэлтүй урин дулааны цагт үерт автах, хүчтэй аадар бороо, цасанд үл хөдлөх хөрөнгөд хохирол учирах тохиолдол өчнөөн. 

Дээрх эрсдэлүүдийн дараах санхүүгийн асуудлыг хариуцсан даатгалыг Монгол даатгал танд санал болгож байна. 

Таны эзэмшиж, өмчлөж буй гэр, хашаа, байшинд урьдчилан таашгүй гэнэтийн эрсдэл тохиолдсоноос үүдэн гарах хохирлыг нөхөн төлнө.

Юуг даатгуулах вэ?

Гэр, хашаа, байшин

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

Үндсэн эрсдэл:

  • Галын
  • Байгалийн
  • Цахилгаан эрчим хүчний
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.

Нэмэгдэл эрсдэл:

  • Хулгай, дээрмийн

Даатгалын хураамжийг хэрхэн тооцох вэ?

  • Даатгалын зүйлийн үнэлгээг гэр, хашаа, байшингийн орон нутгийн зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгуулагчтай  харилцан тохирч тогтооно.

Та гэр хашаа байшингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлээрэй. Бид тантай хурдан шуурхай холбогдож мэдээлэл хүргэх болно.