Малчид Та бүхэн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэлтэй ихээхэн хэмжээний гамшгийг хохирол багатайгаар даван туулах бодит боломжоор хангагдах даатгалын үйлчилгээ юм.

Юуг даатгуулах вэ?

  • Та хошуу мал

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

  • Зуд
  • Эмгэг
  • Чоно нохойд бариулах
  • Хулгайд алдах

Даатгалын үнэлгээ:

  • Мал сүргээ үнэлгээг зах зээлийн ханшаар бодож даатгуулах

Даатгалын хугацаа:

  • Тухайн малчны даатгуулсан жилийнх нь жилийн эцсийн тал тооллогоос дараа жилийнх нь хагас жилийн мал тооллого болох хугацаанд гарсан малын хорогдлыг тооцон нөхөн төлбөр олгоно.

Даатгалын хураамжийг хэрхэн тооцох вэ?

Жишээ: Хөвсгөл аймгийн Түнэл сумын малчин Сүх 18 адуугаа МЭД-д даатгуулахаар даатгалын төлөөлөгчтэй уулзаж, гэрээгээ байгуулахаар шийджээ. Хөвсгөл аймгийн нэгж адууны үнэ 300 000 төгрөг, Түнэл сумын адууны хураамжийн хувь нь 1,69% байна. Эхлээд малчин Сүхийн адууны нийт үнэлгээг тодорхойлон гаргаж, малчин Сүхээс авах хураамжийг тодорхойлъё.

Нийт малын үнэлгээ = 18 x 300 000₮ = 5 400 000₮

Малчин Сүх адуугаа 100%-аар үнэлэн даатгуулсан гэвэл:

Даатгалын хураамж = 1,69% x 5 400 000₮ = 91 260 ₮

ДААТГАЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай даатгалын зөвлөх тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.