Монгол Даатгал ХК нь 86 жилийн арвин туршлагатай, Монгол улсын ууган даатгагч билээ. Бидний мэдлэг, туршлага, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлдэг эрхэм харилцагч нар маань үнэт зүйлсээ даатгуулахаар Монгол Даатгал ХК-ийг сонгодогт баярлалаа.


Таны эзэмшиж буй нийтийн болон хувийн орон сууцанд урьдчилан таашгүй гэнэтийн эрсдэл тохиолдсоноос үүдэн гарах хохирлыг нөхөн төлнө.

Юуг даатгуулах вэ?

  • Нийтийн зориулалттай орон сууц болон хувийн орон сууц

Ямар эрсдэлүүдээс даатгуулах вэ?

Үндсэн эрсдэл:

  • Галын
  • Байгалийн
  • Цахилгаан эрчим хүчний
  • Сантехникийн

Нэмэлт эрсдэл:

  • Хулгай дээрмийн
  • Гуравдагч этгээдээс үүдэлтэй аливаа хохирол

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд:

  • Даатгуулагчийн овог, нэр болон регистрийн дугаар
  • Оршин сугаа хаяг
  • Даатгалын зүйлийн байршил, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

Даатгалын хураамжийг хэрхэн тооцох вэ?

Таны хөрөнгийн байршил, материалын хийц, бүтэц гэх мэт хөрөнгийн шинж чанарууд, хэдий хугацаанд ямар эрсдэлүүдээс даатгуулах зэргээс шалтгаалан даатгалын хураамж нь харилцан адилгүй байна. Таны байр, орон сууцны зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгалын үнэлгээг тогтооно.


Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  1. Даатгуулагчийн өргөдөл /маягтын дагуу/
  2. Холбогдох мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлт /даатгалын эрсдэлээс хамаарна/
  3. Эрх бүхий байгууллагын хохирлын үнэлгээний тайлан
  4. Даатгалын гэрээт баталгааны эх хувь
  5. Хөрөнгөтэй холбоотой баримтууд
  6. Хохирлыг баталгаажуулах, нотлоход шаардагдах бусад материалууд

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

ДААТГАЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай даатгалын зөвлөх тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.