Монгол Даатгал ХК нь 86 жилийн арвин туршлагатай, Монгол улсын ууган даатгагч билээ. Бидний мэдлэг, туршлага, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлдэг эрхэм харилцагч нар маань үнэт зүйлсээ даатгуулахаар Монгол Даатгал ХК-ийг сонгодогт баярлалаа.


Таны эзэмшиж, өмчлөж буй гэр, хашаа, байшинд урьдчилан таашгүй гэнэтийн эрсдэл тохиолдсоноос үүдэн гарах хохирлыг нөхөн төлнө.

Юуг даатгуулах вэ?

Гэр, хашаа, байшин

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

Үндсэн эрсдэл:

  • Галын
  • Байгалийн
  • Цахилгаан эрчим хүчний
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.

Нэмэгдэл эрсдэл:

  • Хулгай, дээрмийн

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд:

  • Даатгуулагчийн  овог, нэр, регистрийн дугаар
  • Даатгуулагчийн оршин суугаа хаяг
  • Даатгалын зүйлийн байршил
  • Хөрөнгийн гэрчилгээ

Даатгалын хураамжийг хэрхэн тооцох вэ?

  • Даатгалын зүйлийн үнэлгээг гэр, хашаа, байшингийн орон нутгийн зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгуулагчтай  харилцан тохирч тогтооно.

 Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  1. Даатгуулагчийн өргөдөл /маягтын дагуу/
  2. Холбогдох мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлт /даатгалын эрсдэлээс хамаарна/
  3. Эрх бүхий байгууллагын хохирлын үнэлгээний тайлан
  4. Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь
  5. Хөрөнгөтэй холбоотой баримтууд
  6. Хохирлыг баталгаажуулах, нотлоход шаардагдах бусад материалууд

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

ДААТГАЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай даатгалын зөвлөх тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.