Яагаад осол гарч, хүмүүс яагаад амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог вэ? Жолооч бид ослын аюулаас бүрэн сэргийлэх боломжтой байдаг ч яагаад хайхрамжгүй хандаж, эрсдэлд өөрсдийгөө оруулдаг вэ?

Бид жолооны энгийн хэдэн дүрэм, бусдын ойлгох чадвартай байж хөдөлгөөнд соёлтой оролцоход л олон эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах бүрэн боломжтой гэдгийг мэдэх үү? Тэгвэл соёлтой жолооч гэж хэн бэ? Та мөн үү?

Урсгал сөрж, урдуур дайрдаггүй

Хоёрхон секунд хэмнэхийн тулд урсгал сөрж, машины хамраа чихэж зогсдог жолооч та биш гэдэгт итгэлтэй байна. Их хотын их түгжрэлд цаг заваа үрэн бүгд л хаа нэг тийшээ яарч яваа тул дүрмээ баримтлан, эгнээ байраа зөв эзэлж явах нь өмнөх болон дараагийн уулзварыг төдийгүй эсрэг урсгалаа түгжрэхээс сэргийлэх хамгийн зөв үйлдэл юм шүү.

Гэрэл дохиогоо мэддэг

Улаан гэрлээр зогсож, ногоон гэрлээр хөдөлгөөнд оролцоно. Уулзвар цаана түгжрэл үүсэх тохиолдолд уулзвар руу орохыг хориглоно. Энэ дүрмийг жолооч төдийгүй явган зорчигч бүгд мэддэг. Үүнээс гадна  эргэх дохиогоо өгч, эгнээ байраа солих нь зайлшгүй шаардлагатай зүйл ч зарим жолооч үүнийг мэддэггүй нь харамсалтай. Гэрэл дохио өгөхгүй эргэх, эгнээ байраа солих нь олон ослын шалтгаан болдог гэдгийг мэдэх үү?

Дуут дохиог зөв зохистой ашиглах

Та дуут дохиогоо дарахаас өмнө замын хажуугийн айлд нярай хүүхэд унтаж, настай хүмүүс амарч, өвчтэй хүн байхвий гэж нэг бодож үзээрэй. Гэрлэн дохиогоо солигдох бүрт, урд тань саад учирах бүрт дуут дохиогоо дарах гэж бүү яар!

Явган зорчигчоо хүндэлдэг

Гарц, гармаар гарч буй хүнд зам тавьж өгөх, хотхон дундах замд хурдаа тохируулж, дуут дохио хэрэглэхээс зайлсхийх, ус, шавар, шавхай тогтсон замд хурдаа тохируулж зорчих, явган хүний хажууд дуут дохио хэрэглэхээс зайлсхийх явган зорчигчоо хүндэлж буй маш том илрэл юм шүү.

Эрсдэлийг бодитоор үнэлдэг

Замын хөдөлгөөн нь харилцан бусдаас хамаардаг харилцаа юм. Хэдий та тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байгаа ч нөгөө талд хэнэггүй, хээгүй, дүрэмгүй жолооч, гуравдагч этгээд нар явж байдаг нь харамсалтай. Үүнээс үүдэн осол үүсэх, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их. Эрсдэлийн дараа үүсэх сэтгэл зүй, цаг хугацаа, санхүүгийн асуудлыг тооцоолох нь хамгийн ухаалаг үйлдэл юм шүү.

Бид танд тээврийн хэрэгслийн даатгалыг санал болгож байна. Тээврийн хэрэгслийн даатгалын танилцуулгыг татахыг хүсвэл ЭНД эсвэл доорх зурган дээр дарна уу.