Монгол Даатгал ХК, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын Эрсдэл өндөртэй замаар сургуульдаа явдаг ЕБС-уудын сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион
байгууллаа. Хүүхдүүд өөрсдийн нүдээр сургуулийн орчныг дүрслэн зурж улмаар албаны хүмүүс болон олон нийтэд мэдээлэн, хүүхдийн аюулгүй орчин, нөхцөлийг сайжруулах зорилготойгоор нийт зорилтод 6 сургуулийн дунд зохион байгуулсан “Сургууль хүрэх зам” гар зургийн уралдаанд нийт 848 сурагч бүтээлээ ирүүлэн оролцлоо.