Мэдээ
Заавал хийлгэх ёстой даатгалууд
Бидний ихэнх нь даатгалын тухай өрөөсгөл ойлголттой байдаг. Бид зөвхөн заавал хийлгэх ёстой ч өөрт хэрэг болохгүй мэтээр төсөөлдөг. Гэвч бодит байдал дээр тийм биш юм. Даатгал бол ирээдүйд учирч болох эрсдэлийг багахан хэмжээний зардлаар нөхөх эрсдэлийн менежмент юм. Бид хэзээ өвдөх, хэдийд машинаа эвдрэх, аяллын явцад юу тохиолдож болохыг таамаглах боломжгүй шүү дээ. Ялангуяа Монгол улс жилийн 4 улиралтай, өвөлд нь утаа, ханиад томуу, хальтиргаа гулгаа, хавар, зунд нь малын өвчин, харшил, аялал зугаалга, замын асуудал гээд асуудал ихтэй үед даатгал бол хамгийн ухаалаг сонголт байх болов уу?
Уг нийтлэлээр заавал хийлгэх ёстой даатгалуудыг дурдлаа.
Эрүүл мэндийн даатгал
Бид улсад жил бүр 50,400 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Гэвч эмнэлэгийн үйлчилгээг хангалттай хэмжээнд авч чаддаг билүү? Уг төлсөн шимтгэлдээ багтааж тодорхой хэмжээний үйлчилгээг авах ёстой байдаг ч эмнэлэг болон боловсон хүчний дутмаг байдлаас үүдэн зарим тохиолдолд бид хувийн эмнэлгийг сонгох шаардлагатай нүүр тулдаг.
Энд яагаад хувийн эрүүл мэндийн даатгалыг онцолж байна вэ гэвэл
- Өөрийн хүссэн эмнэлэгт үйлчлүүлэх боломж
- Архаг өвчин, шүд, урьдчилан сэргийлэх үйлчилгээг хамруулж болно. Хүсвэл жирэмслэлтийг ч мөн даатгалдаа багтааж болно
- Цаг хугацаа хэмнэнэ
- Нөхөн олговрын хэмжээгээ харилцан тохиролцож шийдсэний дараа хураамжаа тодорхойлно
- Тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой.
Тээврийн хэрэгслийн даатгал
Заавал хийлгэх ёстой даатгалыг нэг нь албан журмын даатгал байдаг. Уг даатгал осол болсон тохиолдолд зөвхөн хохирогч талын хохирлыг барагдуулах үүрэг бүхий даатгал юм. Энд бид хувийн тээврийн хэрэгслийн даатгалыг онцолж дурдах гэсэн юм. Учир нь үнэ цэнтэй тээврийн хэрэгслийг тань зөвхөн зам дээрх эрсдэлээс гадна, хөдөлгөөний бус үеийн, хөдөө орон нутгийн зам дахь, байгалийн эрсдэлд үзэгдэл гэх мэт эрсдэлээс сэргийлэх боломжийг бүрдүүлдэг билээ.
Үүнээс гадна тээврийн хэрэгслийн үнэ цэнийг хадгалах, улам нэмэгдүүлэх боломжийг тээврийн хэрэгслийн даатгал олгодог. Та унаандаа гамтай, хайртай эзэн мөн бол энэ даатгалыг заавал хийлгээрэй.
Гэнэтийн ослын даатгал
Хүүхэд бүрийн хамрагдах ёстой даатгал гэвэл гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалыг дурдах нь зүйтэй. Учир нь хүүхдүүдийн осол гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаан замын хөдөлгөөн, тоглоомын талбай дээрх тохиолдлууд байдаг. Мөн хичээл сургуулийн улиралд осолд өртөх магадлал хамгийн өндөр байдаг байна.
Аяллын даатгал
Шинэ газар, шинэ орчинд очиж шинэ соёлтой танилцах нь амьдралын хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Гэвч бид тухайн орчин, нөхцөл байдлын талаар тодорхой туршлагагүй тул хамгийн өндөр эрсдэл учрах магадлалтай. Тиймээс аялалд явахдаа заавал аяллын даатгал хийлгэж байх шаардлагатай юм. Аяллын даатгалд:
- Гэнэтийн гэмтэл, осол аваар
- Хурц өвчлөл
- Бусад эрсдэл /Нислэг хойшлогдох, ачаа тээш алдагдах гэх мэт/
Даатгалын талаар даатгалын мэргэжлийн зөвлөхөөс мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөгөлнө үү.