Мэдээ
Гэр бүлийн эрүүл мэнд ба анхаарах шаардлагатай зүйлс
Та хаа нэгтээгээс гэр бүлийн эрүүл мэндийн түүх гэж сонсож байсан уу?
Гэр бүлийн эрүүл мэндийн түүх бол эцэг эх, ах, эгч, авга эгч, авга ах, үеэл, эмээ өвөө хүртэл хэдэн үе дамжин танай гэр бүлд нөлөөлсөн эрүүл мэндийн байдлын бүртгэл юм.Энэ нь танд болон таны хүүхэд, хамаатан саданд удамшлийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх боломжийг олгодог юм.
Гэр бүлийн эрүүл мэндийн хөтөлж, өвчлөлийн талаар тодорхой ойлголттой байх нь ирээдүйд учирж болох эрсдэлийг олон талаас тайлбарлах, тооцоолох боломжийг олгодог билээ.
Уг нийтлэлээр хэрхэн гэр бүлийн эрүүл мэнддээ анхаарах талаар хэд, хэдэн хэсэгт хуваан авч үзье.
Зөв дадал зуршил
Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол зөв дадал зуршил юм. Хүүхдүүд төдийгүй томчууд дунд шүд болоод ходоодны өвчлөл түгээмэл байдаг. Энэ нь дадал зуршилтай шууд холбоотой гэхэд хэлсдэхгүй. Хэт орой хоол идэх, хэтэрхий хуурсан түлэгдсэн зүйл идэх, амны хөндийн ариун цэвэр сахихгүй байх зэрэг асуудал түгээмэл.
Заавал хэвшүүлэх дадал зуршил
- Өглөөний цайг тогтмол уух, өглөөг бүлээн усаар эхлүүлж, өглөөний цай ууж хэвших нь өдрийн турш эрч хүчтэй байх, ходоодыг тань өдрийн хүнд хоолонд бэлдэх гэх мэт ашиг тустай
- Орой тогмол цагт унтах, ялангуяа хүүхэд эрүүл чийрэг өсөн торних, хичээлдээ идэвхтэй байх нь нойртой холбоотой байдаг. Тиймээс хүүхдээ эрт унтуулж хэвшээрэй.
- Шаардлагатай эрдэс витамин тогтмол уух,
- Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
- Тогтмол агаар салхинд гарах, ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдол эрчимждэг. Энэ үед агаарт гарч дархлаа болон уушгиа нөхөн сэргээж байх шаардлагатай.
Эрүүл мэндийн үзлэг
Өвдсний дараа шаналах биш өвдөхөөс нь өмнө урьтаж мэдэх боломжийг эрүүл мэндийн үзлэг бидэнд олгодог. Хамгийн түгээмэл жишээ бол бид шүдээ үзүүлэхгүй явсаар байгаад мэдрэлийн судсанд орсон үед нь маш хүнд мөн өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэдэг. Өөр нэг жишээ бол хүүхдийнхээ шүдийг цоорсны дараа очиж сүүн шүдэн дээр эмчилгээ хийлгэж буй эцэг эхчүүд цөөнгүй бий. Энэ зөвхөн амны хөндийн эрүүл мэндийн хувьд авч буй жишээ ч гэлээ бусад өвчлөл ч мөн адил ийм байх нь элбэг.
Та эрүүл, аз жаргалтай гэр бүлийг бий болгоё гэж бодож байгаа бол эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг таны гэр бүлийн эрүүл мэндийн төлөвлөгөөнд зайлшгүй байх шаардлагатай зүйлсийн нэг юм.
Сэтгэл зүйн эрүүл байдал
Аз жаргалтай гэр бүл бол айх айдасгүй, илэн далангүй ярилцдаг, бие биенээ хүндэтгэдэг гэр бүл юм. Үүнд онцлох чухал зүйлсийн нэг бол гэр бүлийн гишүүн бүрийн сэтгэл зүйн эрүүл байдал юм.
Эрүүл сэтгэл зүйтэй ээж, аав эрүүл хүүхдийг өсгөдөг. Тиймээс ажлын стресс, замын хөдөлгөөний стресс гэх мэт олон төрлийн стрессийг гадагшуулах, тайвшрах арга барилд суралцах нь зөв юм.
Хүүхэд ч мөн адил стрессдэж, бухимддаг тул хүүхэдтэйгээ ярилцах, хамт тоглох, өөрсдийнх нь ертөнцийг ойлгож, хүндэтгэж харилцахыг зөвлөе. Та өөрийн гэсэн үзэл бодол үнэт зүйлтэй байдагтай адил хүүхэд ч мөн адил гэдгийг санах нь зүйтэй.
Даатгал
Даатгал бол ирээдүйд учирж болох эрсдэлийг бууруулах, хамгаалах, санхүүгийн хамгаалалт болдог үйлчилгээ юм. Тиймээс гэр бүлийн эрүүл мэндийн төлөвлөгөөнд зайлшгүй тусгах шаардлагатай билээ. Монгол даатгалын эрүүл мэндийн даатгалын талаар мэргэшссэн зөвлөхөөс мэдээлэл авах бол доорх холбоосоор нэвтэрнэ үү.