Тээврийн хэрэгслийн, эрүүл мэндийн, гэнэтийн ослын, аяллын гээд бидэнд олон төрлийн даатгалын сонголт бий. Зарим даатгалыг бид албан журмаар хийлгэдэг. Харин сайн дурын даатгалын талаар тэр бүр тодорхой ойлголтгүй байдаг. Үүнээс үүдэн даатгуулагч, даатгагч хоёрын хооронд үл ойлголцон үүсэн нийгэмд буруу ойлголт бий болсон байдаг нь нууц биш. Тэгвэл энэ нийтлэлээр даатгалын талаар тодорхой мэдээлэлтэй болцгооё.

Даатгал бол татвар биш

Хүмүүс даатгалын татвар гэж ойлгох нь түгээмэл. Энэ ойлголт магадгүй нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэж цалин дээрээс суутган авдаг ч төдийлөн үр шимийг нь хүртэж чаддаггүй байдлаас үүдэлтэй байх. Уг нь гэнэтийн эрсдэл тохиолдоход бид даатгалын үр шимээ хүртэх ёстой юм. Гэвч бид төдийлөн ашиглаж чаддаггүй. Харин хувийн эрүүл мэндийн даатгалын ашиг тус эсрэгээрээ бидэнд бодит үр өгөөж авчирдаг. Санхүүгийн хамгаалалт болдог билээ. 

Даатгал тийм ч үнэтэй биш

Сайн дурын даатгалын маш олон сонголтууд бий болсон. Та өөрт тохирсон даатгал болон даатгалын төлбөрийн хэмжээг өөрөө тодорхойлох боломжтой. Мэдээж даатгалын байгууллага танд эрсдэлийн үнэлгээ, зах зээлийн үнэлгээ хийх нь ойлгомжтой. Гэхдээ л та өөрийнхөө төсөвт тохирсон даатгалаар бүрэн даатгагдах боломжтой. 

Эсрэг талаас нь бодож үзвэл элдэв эрсдэл тохиолдоход та төлсөн мөнгөнөөсөө хэд дахин илүүг авах боломж бүрддэг. Тэгэхээр даатгал бол маш ашигтай зүйлсийн нэг юм.

Даатгалын нөхөн төлбөр олгох процесс 

Даатгал нөхөн төлбөр олгодоггүй гэдэг нь хамгийн өрөөсгөл ойлголт. Гэрээнд заасны дагуу даатгалын компаниуд нөхөн төлбөрөө олгодог. Гэрээний заалттай дутуу танилцах, нөхөн төлбөр өгөхгүй байх нөхцлийг анхаарч үзээгүйгээс үүдэн даатгал, даатгуулагч хоёрын хооронд үүсдэг хамгийн том маргааш бол нөхөн төлбөрийн асуудал болдог. Тиймээс та даатгал хийлгэхдээ гэрээний заалтуудтай сайтар танилцах шаардлагатай. 

Даатгал хэрэгтэй юу? 

Өнөөдөр бидний өдөр тутмын амьдрал олон төрлийн эрсдэл дунд өнгөрч байна. Цастай өдөр энд тэндгүй шүргэлдсэн машин тэрэг, эмнэлэгийн тэрэг дохиогоо дугаргаад яаран өнгөрөх тоолонд дотор нь хэн нэгний амь нас яригдаж, галын машины дохионы чимээнээр хэн нэгний эд хөрөнгөд хохирол учирсан байдаг. Сошиал медиа сувгаар өдөр бүр хүнд өвчиндөө шаналж буй хэн нэгний тусламжийн аян өрнөж байна. Энэ нөхцөл байдалд бидэнд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг даатгал юм. 

Даатгалын мэргэшсэн ажилтнаас зөвлөгөө авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.