Мэдээ
Posted on
November 24, 2020
in
“Монгол Даатгал” ХК 86 жил
Эрхэм хүндэт Харилцагчид болон Монгол Даатгалчууддаа,
Өнөөдөр 86 дахь жилийн ойн баярын энэ мөчийг хамтдаа хуваалцаж буй Та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе!
Энэ өдөр зөвхөн манай компанийн төрсөн өдөр төдийгүй Монгол Улсад ДААТГАЛ хэмээх цоо шинэ ойлголт, шинэ салбар, шинэ боломж бий болсон түүхэн өдөр юм.
Даатгал хэмээх үнэт зүйлийг ажил, амьдралынхаа нэгээхэн хэсэг болгож өөрийн эрсдэлээ бидэнд итгэж, хамтран ажилладаг эрхэм харилцагч Танд салбарынхаа нийт ажилтнуудын өмнөөс баяр хүргэж, талархсанаа илэрхийлье.
Өнөөдөр бид шинэ үеийн түүхэнд нүүр тулж байгаагүй цар тахлын хүндрэлтэй нөхцөлд байна. Дэлхийн олон орны удирдагчид ард иргэдээ хамгаалахын тулд энэхүү аюулт өвчинтэй тэмцэж хатуу арга хэмжээнүүдийг авч олон амаргүй шийдвэрүүдийг гаргаж байна. Манай улсын хувьд ч мөн адил өөрсдийн бололцооны хэмжээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч буйтай бид эвлэрэн дэмжих иргэний үүрэгтэй билээ. Ийм амаргүй үед даатгалын компани онцгой үүрэг хариуцлагатай байдгийг Та нартаа бас сануулахыг хүсэж байна. Харилцагчийн эрсдэлийг амжилттай даван туулахад гол түшиг тулгуур нь болдог ариун үүргээ бид мартаж болохгүй. Эгэл баатрууд ийм л хүнд цагт төрж, эр зориг ийм л хэцүү үед гардаг жамтай. Тиймээс, бид үнэт зүйлсээ өөрсдөдөө сануулж, энэ цаг үед хүн бүр өөрийн хувь нэмрийг оруулж, хамтдаа даван туулаасай гэж хүсэж байна.
Та бүхэндээ 86 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлж, сайхан цагийг хамтдаа угтан авахын өлзийтэй ерөөлийг өргөн баръя!
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал Ч.Энх-Амгалан
Related posts
March 21, 2024
НИЙТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“МОНГОЛ ДААТГАЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Компанийн нэр: “Монгол Даатгал” ХК [...]
Read more