Орон сууцны урьдчилгаа төлбөрийн зээлийн эрсдэлийн даатгал

Даатгалын зүйл

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн зээл.

Даатгалын эрсдэл

Зах зээлийн эрсдэл.

Даатгалын үнэлгээ

Орон сууцыг худалдан авах үнийн дүнгийн 20%;

Даатгалын хураамж

Даатгалын хураамж үнэлгээний 2.7% байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг;
  2. Даатгалын гэрээ, баталгаа;
  3. Зээлдэгчийн талаарх тодорхойлолт (зээл тасалдуулсан шалтгааныг дурдана);
  4. Зээлийн гэрээ;
  5. Зээлийн үлдэгдлийг тодорхойлсон хуулга;
  6. Орон сууцыг худалдан борлуулсан талаарх баримт;
  7. Зээлдэгчтэй холбоотой баримт материал;
  8. Шаардах эрх шилжүүлсэн албан бичиг;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын хураамжийг бүрэн төлсөн нөхцөлд: Зөрүү дүнгээр (Зөрүү дүн=Зээлийн үлдэгдэл төлбөр-Орон сууцыг борлуулсан үнэ) олгоно;
  2. Даатгалын хураамжийг бүрэн төлөөгүй нөхцөлд: Хувь тэнцүүлсэн зөрүү дүнгээр (Хувь тэнцүүлсэн зөрүү дүн=Төлөгдсөн хураамж/Нийт хураамж*Зөрүү дүн) олгоно;
  3. Даатгагчаас олгох нөхөн төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  1. Даатгуулагч зээлийн болон даатгалын гэрээний үүргээ санаатайгаар зөрчсөн бол;
  2. Даатгуулагч буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлсэн бол;
  3. Аливаа төрлийн хүү, алданги;
  4. Даатгуулагч зээлдүүлэгчид худал мэдээлсэн, хууран мэхлэх үйлдэл гарган зээл авсан, даатгагдсан бол;
  5. Даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэн аливаа дансны авлага;
  6. Даатгуулагч Монгол Улсын Засгийн Газрын шийдвэр тогтоолын улмаас үүдэн зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бол;
  7. Даатгуулагч амиа хорлосон;
  8. Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах зүйл, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл зэрэг зүйл хэрэглэснээс үүдсэн аливаа хохирол;
  9. Даатгуулагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд тусгасан баримт материалуулыг даатгалын тохиолдол бий болсоноос хойш хуанлийн 30 хоногийн дотор хүлээлгэн өгөөгүй бол