Монгол Даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулахаар зарлаад байгаа билээ. Гэтэл КОВИД-19 вирусын халдвар тархахаас сэргийлэх зорилгоор олон хүн цугласан бүх арга хэмжээг 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл цуцлах шийдвэр гараад байгаатай холбогдуулан ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар цахимаар санал хурааж, шийдвэр гаргах ажиллагааг 2020 оны 4 сарын 15-ний өдрийн 15:00 цагт зохион байгуулах болсныг мэдэгдэж байна. Та бүхэн хурлаас өмнө компанийн байранд 1 дүгээр давхарт ирж саналын хуудас бөглөн бэлдсэн саналын хуудас хураах хайрцагт хийх замаар саналаа өгөх боломжтой. Мөн хурлыг цахимаар явуулах тул хувьцаа эзэмшигч та цахимаар оролцохыг хүсвэл дараах холбоосоо бүртгэлийн асуулгыг бөглөнө үү https://forms.gle/UzsmtdGu61U5Jhiw7https://forms.gle/UzsmtdGu61U5Jhiw7

 

Бид танд цахим хуралд нэвтрэх нууц кодыг имэйл хаягаар илгээх болно. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2020 оны 3 сарын сарын 25-ны өдөр. Хурал зохион байгуулах комисс: Монгол даатгал ХК Утас: 99054816, 99036048, 99020856, 88424455, Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 32, Монгол даатгал ХК-ийн байр