Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хүн төрөлхтний дунд томоохон сорилт учирсны нэг нь Ковид 19 байлаа. Олон сар хөл хорионд орж, олон бизнеснүүд хаалгаа барьж багагүй хохирол амссан ч хүүхдүүд шиг урт хугацаанд зөвхөн гэртээ хөл хорьсон нь үгүй бизээ. 

Хөл хорионы дараах сургуулийн амьдрал хүүхдийн сэтгэл зүйд багагүй өөрчлөлт, догдлол, айдсыг бий болгож байгаа байх. Энэ удаагийн нийтлэлээр 2 жилийн дараах сургуулийн орчинд хэрхэн бэлдэх тухай хүргэж байна. 

Нарийн төлөвлөгөө гаргах, эрсдэлд бэлэн байх 

Гэр бүлээрээ урьдчилан төлөвлөх тусам гарах эрсдэлийг бууруулах, түүнийг нөлөөг багасгах боломж бүрдэнэ. Ингэснээр асран хамгаалагч төдийгүй хүүхэд тань илүү өөртөө итгэлтэй байх болно. 

Юуны өмнө та сургуулийн орчин, урьдчилан сэргийлэх байдалд хэр зэрэг шилжсэн зэргийг шалгаад үзээрэй. Үүний дараа хүүхдэдээ хэрхэн танхимын сургалтад оролцох, хувийн ариун цэврийг хэрхэн сахих, биеийн байдлаа ажиглах, өндөр эрсдэлтэй хүн байвал хэрхэн биеэ авч явах талаар нээлттэй ярилцаж зааварчилгаа өгөөрэй. 

Үүнтэй зэрэгцэн та хүүхдэдээ шаардлагатай нэмэлт маск, гар ариутгагч, нойтон салфетка зэргийг бэлдэж хэрхэн хэрэглэх талаар дахин тайлбарлаарай. Томчууд бид алдаа гаргачхаад урагшилж чаддаг бол хүүхдүүд балмагдан тэндээ гацах нь их тул заавал илүү маск, гар ариутгагч өгч явуулахыг хичээгээрэй.

Сэтгэл хөдлөлийнх нь тухай ярилцах 

Хүүхдүүдтэйгээ санаа зовнил, айдас, догдлолынх нь тухай ярилцаарай. Магадгүй өнгөрсөн 2 жилийн хугацаанд найз, нөхөд, багш нартайгаа уулзаагүй тул хүүхэд тань сургуулиас айж, эмээж байж магадгүй. Тэд юуг хамгийн их тэсэн ядан хүлээж байна вэ? Тэд юунаас айж байна вэ? Гэх мэтээр  уялдаатай бодлуудыг нэгтгэх, өөрсдийн мэдрэмжийн мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэл хөдлөлөө хуваалцах аюулгүй орон зайг тэдэнд өгөөрэй. 

2 жилийн хугацаанд өвчнөөс урьдчилсан сэргийлж байсан тул өвдөхвий гэсэн айдас их бага хэмжээгээр бий болсон байх. Үүнээс үүдэн стресс, деппресст өртөж болзошгүй тул та үүнийг ажиглан уг сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах, ямар хариу арга хэмжээ авах талаар ярилцах хэрэгтэй. 

Сургуульд сандрах, санаа зовох мэдрэмж төрөхөд хамраараа дөрвөн удаа амьсгалах, амьсгалаа барьж долоо тоолох, наймын тоонд амаараа аажмаар гаргах гэх мэт гүнзгий амьсгалын техникийг ашиглахыг зааж болно.  Энэ нь тархийг тайвшруулж, стрессийг бууруулдаг дохиог илгээдэг бөгөөд хэрэв хүүхдэд тань бухимдлын мэдрэмжүүд таныг хажууд нь байхгүй үед гарч ирвэл хүүхдэд яг хэрэгтэй болно.

Хүүхдийн эрүүл мэндийг онцгойлон анхаарах 

Нийгмийн харилцаанд оролцож, илүү олон хүнтэй харилцах тул дархлаа дэмжих тэжээллэг хүнс хэрэглэх, витамин тогтмол хэрэглэх гэх мэт анхан шатны арга хэмжээг авч болно.  

Мартаж болохгүй гол зүйл бол эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт орж хэвших юм. Ингэснээр хүүхдийн эрүүл мэндийг ирээдүйд учирч болох олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломж бүрддэг билээ. 

Мөн хүүхдийн эрүүл мэндийн даатгал нь хүүхдэдээ анхаарал тавьдаг эцэг эх бүрийн чеклистийн эхэнд байх зүйл гэдэгтэй маргахгүй бизээ. 

Монгол Даатгалын эрүүл мэндийн даатгал нь ковид 19-н эрсдэлийг багтаасан байдаг гэдгийг энд дурдах нь зөв байх. Хүүхдүүд шаардлагатай эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамрагдах, өвдөх, гэмтэх тохиолдолд тусламж үйлчилгээнд хамрагдах боломжийг эрүүл мэндийн даатгал олгодог. Эрүүл ирээдүйн төлөөх хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт бол ДААТГАЛ юм. 

ХОЛБООТОЙ: Хүүхдийн эрүүл мэнд ба даатгал

Эрүүл мэндийн даатгалын танилцуулга татах: