Хүүхдийн эрүүл мэнд болон боловсролын асуудал эцэг эхчүүд бүрийн хамгийн чухалчилж үздэг зүйлсийн нэг билээ. Хүүхдүүдийн төв мэдрэлийн систем, дархлаа, хоол боловсруулах, нөхөн үржихүйн систем нь насанд хүрэгчдийнхээс илүү эмзэг байдаг. Тиймээс өвчлөлд хэт мэдрэг байдаг байна.

Нэг хүртэлх болон нэгээс таван насны хүүхдийн амбулаторийн өвчлөлийн тохиолдлыг тэргүүлэх 5 шалтгаанаар сүүлийн 10 жилийн байдлаар харвал хамгийн өндөр хувийг амьсгалын тогтолцооны өвчний тохиолдол дунджаар 78.9 хувийг эзэлж өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.  Харин таваас дээш насны хүүхдийн дундах өвчлөлийн шалтгааныг харвал хоол боловсруулах өвчлөл дийлэнх хувийг эзэлж, удаах байрыг амьсгалын тогтолцооны өвчлөл эзэлж байна. Дараах статистик мэдээллээс 0-19 насны хүүхдийн дундах өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгааныг хараарай. 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 


Мөн шүдний өвчлөл нийт өвчлөлийн 51,8% -ийг эзэлж байна. 

Дээрх нийт статистикаас харахад сургуулийн өмнөх насанд амьсгалын тогтолцооны өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь улирал, амьдарч буй газар болон нас юм. Хүүхдийн амьсгалын замын өвчлөл нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хатгаа, астма зэрэг өвчний суурь болохоос гадна антибиотик хэрэглээг ихэсгэснээс дасал үүсгэх эрсдэлтэй байдаг. 

Сургуулийн насны болон өсвөр насны хүүхдийн өвчлөлийн статистикаас харин хоол боловсруулах тогтолцооны эрсдэл тэргүүлэх шалтгаан болж байгааг харж байна. Уг өвчлөл нэг удаа, хоёр удаа буруу хооллосноос үүддэггүй бөгөөд буруу хэвшил, амьдралын хэв маягаас үүддэг нь нууц биш. Уг өвчлөл ирээдүйн олон эрсдэлийг дагуулж буй. Монгол улс ходоодны хавдраар дэлхийд хоёрдугаарт Солонгос улсын дараа жагсдаг гэдгийг энд дурдах нь зөв байх. 

Бидний амьдарч буй орчин нөхцөл,  амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны нөлөөлөл хүүхдийн эрүүл мэнд, амь насыг олон төрлийн эрсдэлд оруулж байдаг. Амьсгалын зам, хоол боловсруулах тогтолцооны дараах шалтгаант өвчлөл бол гэмтэл, хордлого бусад гаднын шалтгаант хүчин зүйлс орж байна. 

Дээрх өвчлөл, гэмтэл зөвхөн хүүхдэд өөрт нь сөргөөр нөлөөлөхөөс гадна ажил эрхэлж буй эцэг эхэд цаг хугацаа, бие махбод болон сэтгэл санааны асар их хүндрэл учруулж цаашлаад ажлын бүтээмж, эрүүл хүн капитал болон улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлд оруулдаг. 

Өвчин хэлж ирэхгүй гэдэгчлэн хэн ч хүүхэд минь өвдөж магадгүй гэж төлөвлөдөггүй. Гэвч одооны нөхцөл биднийг төлөвлөх, эрсдэлд бэлэн байхыг шаардаж байгаа нь хатуу үнэн. Тиймээс хүүхдэдээ анхаардаг эцэг эх бүрийн амьдралдаа хэвшүүлэх гол зарчим бол ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ юм. 

Хүүхдүүд шаардлагатай эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамрагдах, өвдөх, гэмтэх тохиолдолд тусламж үйлчилгээнд хамрагдах боломжийг эрүүл мэндийн даатгал олгодог. Эрүүл ирээдүйн төлөөх хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт бол ДААТГАЛ юм.