Замын хөдөлгөөн бол тэр чигтээ эрсдэл, хариуцлага дунд өрнөж байдаг. Магадгүй зарим нь албан журмын жолооочийн хариуцлагын даатгалаар учирж болох олон төрлийн эрсдэлийг бууруулж болно гэж төсөөлж магадгүй. Гэвч уг даатгал нь зөвхөн таны бусдад учруулсан хохирлыг нөхөн барагдуулах зорилго бүхий заавал хийлгэх ёстой даатгалын нэг юм. Үүнээс гадна гэр бүл, өөрт тань хөрөнгө оруулалт болохуйц даатгал бол “Тээврийн хэрэгслийн даатгал” билээ.  Уг даатгалын тээврийн хэрэгсэлд бүрэн хамгаалалтыг санал болгодог бодлого нь гол давуу тал юм. Тээврийн хэрэгслийн даатгал хэзээд танд ашиг тусаа өгдөг талаар хэдэн жишээг дурдая.

Булан тойроод л осол үүсэх эрсдэлтэй байдаг

Нийт осол эндэгдлийн нэлээдгүй хувийг тээврийн хэрэгслийн осол эзэлдэг. 2020 онд Монгол улсад 21,768 осол бүртгэгдсэн байна. Магадгүй та хариуцлагатай, сайн жолооч байж болох ч хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч төдий л тантай адил байхгүй болов уу. Мөн хөдөө орон нутгийн замд үүсэх олон төрлийн эрсдэл, байгалийн эрсдлүүд биднийг үргэлж дагаж байдаг. Үүгээр ч зогсохгүй эзэн холбогдогч үл олдох хохиролууд учрах магадлал 2 хүн тутмын 1 нь жолоо барьж буй хотод дэндүү ойрхон юм.

Даатгалын үйлчилгээ эдгээр бүхий л эрсдэлээс таныг санхүүгийн хохиролгүй даван туулах боломжийг олгодгоороо давуу талтай.

Багахан хэмжээний мөнгөөр эрсдэлээ хариуцуулах боломжтой

Нэг удаа мөргөлдөх, үнэ цэнтэй тээврийн хэрэгслийн будгаа халцлах, салхины шилээ цуулах гээд их хэмжээний мөнгөн дүнгээр хэмжигдэх эрсдэлийг та ердөө суурь хураамжийн мөнгөөр даатгах боломжтой. Тэгэхээр даатгал бол яалтачгүй хөрөнгө оруулалт юм. Эрсдэлийн менежемент биднийг үргэлж сайн сайханд дагуулж байдаг гэдгийг мартаж болохгүй.

Энэ нь автомашины үнэ цэнийг хадгална.

Даатгал нь автомашины ашиглалтын хугацаа, үнэ цэнийг уртасгахад тусалдаг. Санамсаргүй мөндөрт цохиулж автомашины биед гэмтэл учруулахаас та сэргийлж чадахгүй. Модны мөчир, замын чулуу цонхыг тань хагалах эсэхийг та мэдэхгүй. Гэсэн хэдий ч, хэрэв танд тээврийн хэрэгслийн цогц даатгал байгаа бол эдгээр эрсдэлээс учирсан хохирлыг нөхөх боломжтой. Энэ нь урт хугацаанд мөнгөө хэмнэх боломж юм. Мөн тээврийн хэрэгслээ хэзээ нэгэн цагт зарах хүсэлтэй байгаа тохиолдолд автомашины тань зарагдахуйц байр суурь, үнэ цэнийг хадгалахад тусална.

Мөнгөний томоохон алдагдал үүрэхээс сэргийлнэ.

Нэг талаараа даатгал бол сэтгэлийн амар амгалан юм. Эрсдэл үүсэхэд түүнийг давах санхүүгийн бололцоо хэр вэ? Автомашинаа засуулж байх хооронд хэрхэн хувийн унааны асуудлаа шийдэх вэ? Эрсдлийн дараах хэр хугацаанд санхүүгийн хэвийн байдалд очих вэ? Гээд олон толгой өвтгөсөн асуудал дагаж байдаг. Тээврийн хэрэгслийн осол бол зөвхөн тээврийн хэрэгсэлтэй л холбоотой асуудал биш юм. Даатгалын үйлчилгээ эдгээр бүхий л асуудлыг хялбар шийдвэрлэхэд тусладаг.

Тээврийн хэрэгслийн даатгалын талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.