Ослын ихэнх шалтгаан хүний буруутай ажиллагаанс болж үүсдэг. Замын хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх нь ерөнхий болон аюулгүй байдлын дүрмүүдийг сайтар мэддэг. Хэдий тийм ч анхаарал болгоомжгүй байдал, үл тоох хандлага нь осол үүсэх гол шалтгаан болдог байна. Тээврийн цагдаагийн алба, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас хийсэн судалгаагаар өнгөрсөн жилүүдэд үйлдэгдсэн зам тээврийн ослын 84.9 хувь нь жолоочийн буруутай үйлдэл, 14.4 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэл, 0.7 хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн судалгаа гарсан.

Ослууд:

  • Хурд хэтрүүлэх
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох
  • Жолоочийн анхаарал сарних
  • Гэрэл зөрчих
  • Хамгаалалтын бүс, дуулга, хүүхдийн суудал гэх мэт аюулгүйн тоноглолоос зайлсхийх
  • Гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, эгнээ байраа буруу эзлэх гэх мэт шалтгаанаас үүссэн байдаг.

Олон улсын судалгааны байгууллагуудаас зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч, эрсдэлд орж байгаа гол шалтгааны нэг нь “тээврийн хэрэгслийн хурд” хэтрүүлэлтээс болж байнаа гэж тогтоосон. Амьдралын өртөг өндөртэй орнуудад зам тээврийн ослоос шалтгаалсан үхэл 30 орчим хувийг эзэлж байхад бага буюу дунд түвшний орнуудад зам тээврийн ослын 50 орчим хувь нь хурд хэтрүүлснээс шалтгаалан үйлдэгдэж байна. /эх сурвалж: http://uridchilan-sergiileh.police.gov.mn/ / Хурд хэтрүүлэлт бол аминд тулсан ажил гарсан гэж шалтгалах төдий асуудал биш юм. Энэ бол хувь хүн, жолоочийн ухамсар, хариуцлага, хандлагын асуудал билээ.

Дээрх хүснэгтээс 2015-2020 оны улсын хэмжээнд гарсан авто тээврийн ослын тоон мэдээллийг харж байна. Жил ирэх тусам буурч буй сайн үзүүлэлт гарч байгаа нь жолоочдын хариуцлагатай байдалтай шууд холбоотой юм. Мөн тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан зам тээврийн осол эндэгдэлтэй холбоотой “Яараад яахавдээ” гэх мэт олон нийтийг уриалсан хөдөлгөөнүүд үр дүнгээ үзүүллээ.

Ганцхан хормын анхаарал болгоомжгүй байдал, уур омог эдийн засгийн хохиролд хүргэж, хайртай хэн нэгний тань амь насаар хэмжигддэг гэдгийг мартаж болохгүй. Замын хөдөлгөөний соёл бол хүн бүрийн хүчин чармайлт билээ. Тиймээс хариуцлагатай жолооч байж замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё!

Тээврийн хэрэгслийн даатгалын талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.