Бизнесийн амжилтыг (эсвэл бүтэлгүйтлийг) ажлын байрны соёлоос илүү тодорхойлох зүйл байхгүй байх.

Ажлын байрны соёл нь тухайн компанид ажилчдын хэм хэмжээ, ёс зүй, бүтээмжийг чиглүүлж байдаг  бичигдээгүй дүрмүүд юм. Эдгээр нь жинхэнэ үндсэн үнэ цэнэ бөгөөд зурагт хуудас эсвэл ажилчдын гарын авлага, гэрээнээс хардаг зүйлс биш юм. Энгийнээр хэлбэл, ажлын байрны соёл нь “Энд эргэн тойронд байгаа зүйлс хэрхэн өрнөдөг вэ” гэсэн чимээгүйхэн харилцаа, илэрхийлэл билээ.

Эрүүл мэндийн асуудлыг чухалчилдаг байх нь байгууллагын соёлын гол хэсэг гэхэд хилсдэхгүй. Олон компани өөрсдийн хэрэгжүүлдэг эрүүл мэндийн хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулалтын үр өгөөжийг (ROI) өгдөг гэдэгт итгэдэг. Энэ нь ч үнэн юм. Ажилчдаас өндөр бүтээмж, эерэг үр дүн хүлээж байгаа бол тэдний биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж үзэх шаардлагатай.

Ажилчдын эрүүл мэндийн анхаардаг соёл:

Deloitte-с хийсэн “Human Capital Trends” тайланд ажилчдын хүсдэг зүйл, ажил олгогчдын хангаж буй зүйл хоёрын хооронд ялгаа байсаар байгааг дурдсан байна. Жишээлбэл: ажил олгогчдын 50% нь ажилчддаа уян хатан цагийн хуваарь санал болгосон ч ажилчдын 86%-ийн хүсдэг зүйл биш байжээ. Харин сэтгэцийн эрүүл мэнд болон бусад эрүүл мэндийн дэмжлэгийг ажилчдын 60% нь авахыг хүсч байгаа боловч зөвхөн байгууллагын 21% нь бага зэрэг анхаарч үздэг байна.

Монголын нөхцөлд багагүй байгуулагууд ажилчдын тухтай байдал, ажлын орчныг бүрдүүлэх гэж хичээдэг болсон нь тун сайшаалтай.  Ажлын орчинд хэрэглэгдэх материаллаг зүйлс, амрах хэсэг, ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг хангах хөтөлбөр, цагийн хуваарь гэх зэргээр олон төрлөөр ажилчдын ажлын байрны эрүүл, аюулгүй байдлыг хангах болсон. Энэ дундаас цөөн хэсэг нь ажилчддаа эрүүл мэндийн даатгал санал болгож, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг болсон нь тун сайшаалтай. Эрүүл мэндийн даатгал бол ажил олгогч, ажил горилогч хоёрын хувьд хэн хэндээ ашигтай win-win тохиролцоо юм.

Эрүүл мэнддээ анхаардаг ажилтны бүтээмж өндөр, үр бүтээлтэй байх нь маргаангүй. Харин байгууллагын бүхий л ажилчид эрүүл, бүтээмжтэй бол тухайн байгууллага зах зээлийн өрсөлдөөнд маш хүчтэй өрсөлдөгч байх болно.

Уорвикийн их сургуулийн хийсэн судалгаагаар аз жаргалтай ажилчидын бүтээмж 12% -ийн өсөлттэй байгааг харуулсан бол Gallup-ийн судалгаагаар сэтгэл ханамжтай ажилчид борлуулалтаа 20% -иар өсгөх магадлалтай байгааг харуулжээ.

Байгууллагын эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрнэ үү. Бид танай байгууллагад тохирсон уян хатан саналыг өгөх болно.