Кайзен гэдэг нь “илүү сайн болгож өөрчлөх” буюу “тасралтгүй сайжрах” гэсэн утгатай япон хэллэг юм. Энэ бол үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, бүх ажилчдыг хамарсан үйл явцтай холбоотой Японы бизнесийн философи билээ.

Кайзен хэмээх ойлголт нь өргөн хүрээний санааг агуулдаг. Үүнд багийн уур амьсгалыг бүрдүүлэх, өдөр тутмын журмыг сайжруулах, ажилчдын оролцоог хангах, ажлыг илүү сэтгэл ханамжтай, ядаргаа багатай, аюулгүй болгох замаар ажлын орчинд бодит үр дүн, үр өгөөж, бүтээмжийг бий болгодог.

Уг арга барил компанийн бүх төвшний ажилтнууд үйлдвэрлэлийн үйл явцад тогтмол, өсөн нэмэгдэх сайжруулалт хийхийн тулд идэвхтэй хамтран ажиллах стратеги гэж ойлгож болно. Нэг ёсондоо компанийн доторх хамтын авьяас чадварыг нэгтгэн сайжруулах хүчирхэг хөдөлгүүрийг бий болгодог.

Японы Кайзены уламжлалт санаа нь

  • багаар ажиллах,
  • хувийн сахилга бат,
  • ёс суртахуун,
  • чанар,
  • сайжруулалт хийх гэсэн таван үндсэн зарчмыг баримталдаг.

Сайжруулалт нь ерөнхийдөө PDCA мөчлөгийн форматыг дагаж мөрддөг бөгөөд энэ нь “төлөвлөгөө-хийх-шалгах-үйлдэл” | “plan-do-check-act” гэсэн үг юм.

“Төлөвлөгөө” хэсэгт өөрчлөлтийг зураглан харуулахыг багтаасан бөгөөд ингэснээр багууд асуудлыг шийдэх гэж оролдох үед хүн бүр юу хүлээж байгаа, ямар өөрчлөлт бий болох, үр дүн юу байхыг мэддэг болно. “Хийх” гэдэг нь асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн шийдлийг хэрэгжүүлэх гэсэн үг юм. “Шалгах” алхам нь асуудлын шийдлийг үнэлж, үр дүнд хүрсэн эсэхийг үнэлэх явдал юм.

Компани “үйлдэл | act” үе шатыг гүйцэтгэх үед шийдэл нь компанийн стандарт болох эсэх, эсвэл нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг тодорхойлдог. Хэрэв менежерүүд илүү их өөрчлөлт хийхээр шийдсэн бол кайзен төлөвлөгөөний алхам руу буцаж очоод процесс дахин эхэлнэ.

Кайзеныг амжилттай хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг тууштай, тогтвортой хөтөлбөрөөр дамжуулан үйл ажиллагааны төлөвлөгөө болгон хэрэгжүүлэх нь чухал. Үүнийг гол үндэс нь ажилдаа сэтгэл ханамжтай, урам зоригтой, идэвх зүтгэлтэй, бүтээмжтэй ажилчид юм. Уг философийн хамгийн эхэнд байгаа санаа “Багаар ажиллах” гэдгийг мартаж болохгүй.

Багаа зөв зохион байгуулах, ажилчдыг урамшуулах, халамжлах бодлоготой байх нь бизнесийн үйл ажиллагааг тогтвортой байлгах, аливаа стандартыг хэрэгжүүлэх суурь зарчим юм.

ХОЛБООТОЙ: Ажлын байрны үр ашгийг нэмэгдүүлэх стратеги – 5S+S

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, од ажилтныг тогтоон барих,  багийн уур амьсгалыг сайжруулах стратегид зайлшгүй багтах зүйл бол ажилчдын эрүүл мэндийн даатгал юм. Даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор холбоосоор нэвтэрнэ үү.