5S+Safety арга зүй нь ажлын байрны зохион байгуулалтад хандах системчилсэн хандлага юм. Энэ аргад эрэмбэлэх, дарааллаар нь тохируулах, цэмцгэр байлгах, стандартчилах, тогтвортой байлгах , аюулгүй байдал гэсэн зургаан алхам багтана. Ерөнхийдөө 6S-ийн алхамууд нь ажлын талбарт байгаа шаардлагагүй зүйлийг зайлуулах, эд зүйлсийг цэгцлэх, цэвэрлэх, засвар үйлчилгээ хийх, эдгээр зүйлс зуршил болсон эсэхийг баталгаажуулах явдал юм. Уг аргачлал нь Японоос гаралтай бөгөөд анх Тоёота Мотор Корпораци хэрэгжүүлж эхэлснээрээ алдартай.

Тоёота үйлдвэрлэлийн түүх

Тоёота Индустризийн удирдагчид үйлдвэрлэлийн хаягдал, үр ашиггүй байдлыг бууруулахыг эрмэлзэж, Тоёота үйлдвэрлэлийн систем гэж нэрлэсэн шийдлийг нэвтрүүлсэн юм. Эхэндээ уг арга зүй нь үйлдвэрлэлийн нууцад хамаардаг байсан ч 1980-аад онд гадаадын корпорациуд маш олон бүтээгдэхүүнийг өндөр чанартай үйлдвэрлэж байгааг Тоёотаг судлах, хамтын ажиллагааг эхлэх, туршлага солилцох байдлаар 5S арга зүйг ил болгосон юм.

5S арга зүй нь + Аюулгүй байдал

Sort | Ангилах

5S-ийн эхний алхам болох Sort буюу  ажлын талбарт байгаа бүх багаж хэрэгсэл, тавилга, материал, тоног төхөөрөмж гэх мэт зүйлийг бүртгэж, юу байх ёстой, аль нь шаардлагагүй байна гэдгийг тодорхойлоход оршино. Энэ үе шатанд асуух зарим асуултууд нь:

  1. Энэ багаж, тоног төхөөрөмжийн зорилго юу вэ?
  2. Үүнийг хамгийн сүүлд хэзээ ашигласан бэ?
  3. Хэр олон удаа ашигладаг вэ?
  4. Хэн үүнийг ашигладаг вэ?
  5. Энэ үнэхээр энд байх шаардлагатай юу?

Эдгээр асуултууд нь багаж, тоног төхөөрөмж бүрийн үнэ цэнийг тодорхойлоход тусалдаг. Ингэснээр ажлын талбараас шаардлагагүй зүйлс эсвэл ховор хэрэглэгддэг зүйлсийг зайчилж, илүү аюулгүй, эмх цэгцтэй орчныг бий болгодог.

Орон зайд байгаа зүйлийг үнэлэхэд  хамгийн их оролцох ёстой хүмүүс бол тэр орон зайд ажилладаг хүмүүс гэдгийг санаарай. Эдгээр нь дээрх асуултанд хариулж чадах хүмүүс юм.

Ашиглагддаггүй багаж, тоног төхөөрөмжийг:

  1. Өөр хэлтэст шилжүүлэх
  2. Агуулахад хадгалах
  3. Зарах, дахин боловсруулах гэх мэтээр дараагийн арга хэмжээг авч болно.

Мөн дахин ашиглахаар агуулахад шилжүүлэх бол улаан тэмдэглэгээний | RED TAG | аргыг ашиглаарай. Ингэхдээ дараах зүйлсийг улаан тэмдэгдлэгээ дээр тэмдэглэж өгөөрэй.

  1. Байршил
  2. Тодорхойлолт
  3. Шошгыг хэрэглэж буй хүний нэр
  4. Шилжүүлсэн огноо

Set in order | Эрэмблэх

Эхний алхмыг хийсний дараа ажлын талбар илүү эмх цэгцтэй болж ирдэг. Тиймээс үлдсэн багаж, хэрэгслийг цэгцлэх, эрэмблэх хэрэгтэй. Үүнд хэд хэдэн анхаарах зүйлс бий:

  1. Хэн, ямар багаж ашигладаг вэ?
  2. Багаж, хэрэгслийн хэрэглэгддэг үеүд болон давтамжийг тодорхойлох
  3. Төрлөөр нь бүлэглэх хэрэгтэй юу?
  4. Агуулах газрын байршлыг хамгийн эргономик, логикоор тодорхойлох

Энэ хэсгийн өөр нэг давуу тал бол зөвхөн багаж хэрэгсэл төдийгүй талбайн зохион байгуулалтыг зөв хуваарилах, хүлээлгийн цаг, хөдөлгөөнийг зохицуулах, шаардлагагүй тээвэрлэлтийг багасгахад оршдог.

Shine | Цэвэр, цэмцгэр байлгах

5S-ийн Shine үе шат нь ажлын талбайг цэвэрлэхэд чиглэгддэг бөгөөд энэ нь шүүрдэх, арчих, тоос шороо, гадаргууг арчих, багаж хэрэгсэл, материалыг хол байлгах гэх мэт хамаардаг. Гэхдээ зөвхөн цэвэрлэгээ биш бөгөөд тоног төхөөрөмж, машин механизмын байнгын засвар, үйлчилгээг хийлгэх нь энэ хэсэгт хамаардаг.

Засвар, үйлчилгээний ажлыг орхигдуулалгүй төлөвлөх нь эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаг хугацаа алдаж, ажил тасалдсантай холбоотой зардал болон бусад мөнгөн зардлыг бууруулах гол хүчин зүйл юм.

Standardize | Стандарчлах

Эхний гурван алхмын дараа бүх зүйл эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр болсон байх ёстой. Гэхдээ энэ нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд үүнийг тогтмол хийдэг байх нь энэ дүрмийн гол агуулга юм. Стандартчилал нь бүх зүйлийг системчилж, нэг удаагийн хүчин чармайлтыг зуршил болгон хувиргадаг. Стандартчилал нь тогтмол ажлуудыг хуваарилж, хуваарь гаргаж, зааварчилгааг байрлуулдаг тул эдгээр үйл ажиллагаа нь хэвшмэл болоход томоохон түлхэц болдог.

Ажлын талбараас хамааран өдөр тутмын 5S шалгах хуудас эсвэл график гаргаж хэвшүүлэх нь үр дүнтэй байдаг. Цэвэрлэгээний давтамж, хариуцах эзэн гэх мэт хуваарь нь бас нэг туслах хэрэгсэл юм.

Sustain | Тогтвортой байдал

Sustain бол 5S-ийг зөвхөн үйл явдал эсвэл богино хугацааны төсөл биш урт хугацааны хөтөлбөр болгох явдал юм. Үүнд менежерүүд үйлдвэрлэлийн давхарт, агуулах, оффис дээр ажилладаг ажилчид гээд бүгд хамрагддаг ба дээрх дүрмийг мөрдөж, ажил хэрэг болгож, байгууллагын соёлын нэг хэсэг болгох нь чухал.

Safety | Аюулгүй байдал

Аюулгүй байдлыг 5S-ийн анхны процедурыг сүүлчийн алхам болгон нэмж оруулсан юм. Аюулгй байдал бол өнөө үед хууль эрх зүйн зохицуулалтад шаардагдах чухал сэдэв болж байна. Уг хэсэг зөвхөн ажлын байрны аюулгүй байдлаар хязгаарлагддагүй бөгөөд ажилчдын сэтгэл ханамж, бүтээмж, стрессгүй эерэг уур амьсгалыг хамруулж ойлгодог.

ХОЛБООТОЙ: Кайзен – Бизнесийн үйл ажиллагааг сайжруулах стратеги

Ажилчдыг эрүүл, бүтээмжтэй ажиллахад даатгалын үйлчилгээ томоохон түлхэц болох болно. Бизнесийн үйл ажиллагааг хялбарчлах, хүний нөөцийн бодлогыг чухал хэсэг болох байгууллагын ажилчдын даатгалын талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.