Компанийн нэр: “Монгол Даатгал” ХК
Хурал хуралдах огноо, цаг, газар: 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 15.00 цагт цахимаар хуралдана.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал:
1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах.
2. 2021 оны ТУЗ-ийн зардлын төсвийг батлах.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:
· Хувьцаа эзэмшигчид 2021 оны 03 дүгээр сарын 26-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандах компанийн цахим хуудсаар www.mongoldaatgal.mn эсвэл компанийн байранд ирж, хурал зохион байгуулах комиссын дарга А.Санчирмаад мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцаж болно.
· Саналын хуудсаа бөглөж ирүүлэх зааврыг цахим хуудаст www.mongoldaatgal.mn тавигдсан мэдээллээс авна уу.
· Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гарагт 09.00-17.00 цагийн хооронд ажиллана.

Хурал зохион байгуулах комиссын даргын мэдээлэл:

Дарга: Овог нэр: Алтанхуягийн Санчирмаа
Цахим шуудангийн хаяг: sanchirmaa.a@mongoldaatgal.mn
Утас: 9400 1934