Мал аж ахуйн салбар нь хүн амыг мах сүү, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүн, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үндсэн эх үүсвэр болохын зэрэгцээ эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Монгол орны эрс тэс уур амьсгал мал аж ахуй эрхлэхэд ихээхэн хүндрэл учруулдаг. Өвлийн хэт их цас малын бэлчээрийг хумиж зуд болох гол хүчин зүйл болдог, мөн эсрэгээрээ хур тунадас багатай жил хар зуд болж малын тоо толгойг хоргодох нь элбэг байдаг.

  • Цагаан зуд
    Намар, өвөл, хаврын цагт их хэмжээний цас орж бэлчээр цас хучигдсанаас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй болно. Ердийн зуншлагтай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай цасны дундаж зузаан хангайн бүсэд 2-15см хээрийн бүсэд 8-10см говийн бүсэд 5-6см болоход мал бэдчээрээс өвс олж идэхэд хүнд болдог байна.
  • Харын зуд
    Хүйтний улиралд удаан хугацаагаар цас огт ордоггүй бөгөөд нуур ихэнх гол мөрөн булгийн ус хөлдсөнөөс худгийн ус хүрэлцэхгүй мал сүрэг усаар гачигдаж олноор хорогдох нөхцөл бүрхүүлэхийг харын зуд гэнэ. 
  • Шуурган зуд
    Өвлийн улиралд шуурга удаан хугацаагаар үргэлжилж малын бэлчээрт идэшлэх боломжийг алдагдуулснаас мал бэлчээрлэж чадахгүй тэжээлээр дутагдан, өлсөж, даарч олноор хорогдох нөхцөл бүрдэхийг шуурган зуд гэнэ. Хүйтний улиралд 10 м/с-ээр илүү хурдтай салхи хангайн бүсэд 5 хоног, хээрийн бүсэд 4 хоног, говийн бүсэд 3 хоног дараалан шуурвал дан бэлчээрийн мал бэлчээр ашиглаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.
  • Хүйтний зуд
    Хүйтний улирлын мал бэлчээрлэж чадахгүй болтол хэд хэдэн хоногоор их хүйтэрч, тэжээл, хашаа дутагдсанаас бэлчээрийн мал өсөж, даарч олноор хорогдох нөхцөл бүрдэхийг хүйтний зуд гэнэ. 
  • Хавсарсан зуд
    Шуурган, Цагаан ба хүйтний зуд эсвэл харын хүйтний шуурган зуд буюу тэдгээрийн зарим нь хавсарч бэлчээрийн мал аж ахуйд бэрхшээл учруулж, ус, тэжээл хашаа дутагдсанаас малийг олноор хорогдох нөхцөл бүрдэхийг хавсарсан зуд гэнэ.
  • Туурайн зуд
    Тухайн нутагт өвөлжилтийн байдал хүндэрч дээрээс нь гадны аймаг сумаас олон мал орж ирснээс бэлчээрийн даац хэтэрч бэлчээрийг бүрэн сүйтгэдэг. Үүнийг туурайн зуд гэнэ.

Цаг уур, байгалийн гамшиг нь малчдын амь нас, санхүү, эрүүл мэндийг сорьсон томоохон сорилт болдог. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд /2021 оны 3-р сарын 13 болон 14-нд/   Монгол орны нийт нутгаар салхи 24-28м/с хүртэл, зарим үед 34м/с хүчтэй шороон шуурга шуурч 8-10 цагийн турш тэнгэр бүрхэн харанхуйлж, байгалийн онц аюултай гамшигт үзэгдэл болсон. Үүний улмаас Дундговь аймагт 9 малчин амь насаа алдаж, 136 гэр нурж, эвдэрч, урьдчилсан байдлаар 1.6 сая мал шуурганд уруудаж, малчидын малаа эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Мөн Ховд аймгийн Ховд суманд 3 айлын гэр, Дуут суманд 1 айлын гэр, Зэрэг суманд 4 айлын гэр, 26 айлын хашаа, Дарви суманд зарим нэг авто гражийн дээвэр, айлын хашаа нурсан байна. Үүгээр ч зогсохгүй төвийн эрчим хүч тасарч Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгуудад утасны сүлжээ тасарсан юм. 

Гамшигт үзэгдэл, хохирол2020-012020-022020-032020-042020-052020-062020-072020-082020-092020-102020-112020-122021-01
Гамшигт үзэгдлийн тохиодлын тоо3857099851,7622,3062,6923,0513,2743,4404,0064,6405,192469
Хүчтэй цасан болон шороон шуурга /тоо/8811172831331038151224
Аадар бороо, үерийн аюул /тоо/13314586164
Хорогдсон, устгасан мал, амьтан /мян.толгой/0.112.912.912.970.977.880.480.580.5
Гамшгийн улмаас нас барсан хүн /тоо/14334159739916119420823224024311
Гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ /тэрбум төг/1.43.14.291.3104.3105.3107.8108.2108.2108.2108.2108.21

Дээрх хүснэгтнээс 2020 оны гамшгийн үзэгдэл, хохирлын хэмжээг харж байна. Энэ бүх онц аюулт байгалийн үзэгдлийн дараах хохиролыг хэрхэн барагдуулдаг вэ? 

Зуд, гамшгийн дараа хэвийн байдалдаа орох гэж маш их хүч хөдөлмөр хугацааг зарцуулдаг. Малчдын дунд зудны хохирлоо, эдийн засгийн хохирлоор нөхөн төлөх нь элбэг. Өөрөөр бол өөрсдийн эд хөрөнгөө зарах, зээл авах замаар үүссэн хохирлыг барагдуулж өрийн дарамтад өртөх нь түгээмэл байдаг байна. 

Томоохон гамшгийн дараа: 

  • Бэлчээр, усны хангамж муудах
  • Нутгаасаа алс нүүж оторлох шаардлага нэмэгдэх /зардал чирэгдэлтэй, зарим үед олдохгүй, хөөгдөж туугдах гэх мэт бэрхшээлтэй/
  • Малын тарга хүч авалт буурах, ашиг шимийн гарц, чанар зэрэг багасах
  • Мал, малын бүтээгдэхүүний чанар муудсанаас үнэ нь унана. Өмнө нь нэг хониор авч байсан зүйлээ 2 хониор авах болно
  • Малчны орлого багассах, үүний улмаас:
    • өвөлжилтийн бэлтгэл хангах чадвар мөхөсдөх
    • өвөл-хаврыг давах тарга хүчгүй малтай өвөлтэй золгосноос амсах хохирол нэн их нэмэгдэх
  • Ядуу, эмзэг бүлгийн малчид хамгийн ихээр өртөж, хоол хүнс, гэрийн дулаалга, хувцас гэх мэт нэн чухал, өдөр дутмын хэрэгцээгээ хангах чадвар үлэмж дордох, эсвэл боломжгүй болох

Дээрх эрсдэлийг бууруулах гол арга зам бол МИД буюу Малын Индексжүүлсэн Даатгал юм. Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэлтэй ихээхэн хэмжээний гамшгийг хохирол багатайгаар даван туулах бодит боломжоор хангагдах даатгалын үйлчилгээг малын индексжүүлсэн даатгал гэдэг. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.