Маш олон эрсдэл дунд барилгын талбайн ажил өрнөж байдаг. Технологи, техник хэрэгслийн дэвшил нь нэг талаар бизнес эрхлэх зарим эрсдлийг бууруулж байгаа боловч нөгөө талдаа илүү их эрсдэл нэмж болзошгүй байдлыг бий болгодог. Харин барилгын талбайн даатгалд зөв хамрагдсанаар эрсдэлийг бууруулах боломж бүрддэг билээ.

Барилгын төсөл хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь төсөлтэй холбоотой хэд хэдэн зүйлийг даатгалд хамруулж болно.Жишээлбэл, барилга байгууламж, дамжин өнгөрөх материал, тоног төхөөрөмж гэх мэт.

Монгол Даатгалын Барилга угсралтын ажлын даатгалаар дараах хэд хэдэн төрлийн эрсдэлийг хамгаалж болдог. Үүнд:

  • Барилгын ажлын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага
  • Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа бүх барилга, байгууламж
  • Барилга угсралтын талбайд байгаа бүх төрлийн материал, техник тоног төхөөрөмж, машин механизм, түр сууц, агуулах, усан хангамжийн суваг хоолой, инженерийн шугам сүлжээ

Грейдер, кран, бульдозер, урд ачигч болон бусад том тоног төхөөрөмжид хамгаалалт өгдөг.. Түүнчлэн орлуулах тоног төхөөрөмж алдагдсаны дараа гарах томоохон зардлыг бид нөхөж чадна.

Хамгаалагдах эрсдэлүүд

  • Бүх төрлийн гал болон дэлбэрэлтээс үүдсэн хохирол
  • Цас, бороо, аянга, шуурга гэх мэт байгалийн гамшгаас үүдсэн хохирол
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлээс үүдсэн хохирол
  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах эрсдэл

Яагаад Монгол Даатгалыг сонгох ёстой вэ?

  • Бид 86 жилийн түүхтэй салбартаа тэргүүлэгч
  • Харилцагчдынхаа эрсдэлийг бодитой үнэлэхийн тулд ажилтнуудын мэргэшил, ур чадварыг чухалчлан тогтмол сургалтад хамруулж мэргэжлийн, мэргэшсэн баг бүрдүүлэхэд онцгойлон анхаардаг.
  • Даатгалын зах зээл дэх хамгийн том нөөц сангийн хамгаалалт болон 12,5 сая ам.доллар хүртэлх үнэлгээтэй даатгалын гэрээнүүдийг олон улсад нэр хүндтэй зах зээлд тэргүүлэгч давхар даатгалын компаниудаар гэрээний дагуу харилцагч бүрийг автоматаар хамгаалалтад авдаг.
  • 24 тэрбумын нөөц сантай
  • Та бидний харилцагчдаас биднийг хэрхэн тэднийг хамгаалдаг, эрсдэлийг батлан даадгыг харж болно.