Монголд даатгал компани нь Монгол улсын 21 аймаг, Нийслэл хотын дүүрэг бүрт байрласан 33 салбар нэгж, 700 гаруй мэргэшсэн даатгалын төлөөлөгч бүхий даатгалын хамгийн өргөн сүлжээгээр дамжуулан харилцагчиддаа үйлчилдэг.

Завгүй амьдралын хэв маяг, цар тахал, эрүүл мэндийн гэх мэт олон төрлийн шалтгаанаас үүдэн бидний амьдралын хэв маягт технологийн шийдлүүд онцгой байр суурь эзлэх боллоо. Бүтээгдэхүүн, үйлчилгээг зайнаас авж болох шийдлүүд нэвтэрч буй нь нэг нь Монгол Даатгалын цахим даатгалын үйлчилгээ юм.

Та даатгалын үйлчилгээг заавал даатгалын компани дээр ирж хийлгэх шаардлагагүй болсон бөгөөд ердөө фэйсбүүк чатаар холбогдон бүхий л даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.

Ямар үйлчилгээг авах боломжтой вэ?

Та доорх 5 даатгалын үйлчилгээг онлайнаар авах боломжтой юм.

  • Тээврийн хэрэгслийн даатгал,
  • Дотоод аяллын даатгал,
  • Иргэдийн гэнэтийн ослын даатгал,
  • Хурдан морь унаач хүүхдийн даатгал,
  • Гэр хашаа байшингийн даатгал

Хэрхэн даатгуулах вэ?

Mongol Daatgal JSC хуудасны автомат хариулагчтай холбогдон даатгалаа хийлгэх боломжтой.  Онлайн даатгалын үйлчилгээ бол таны цаг завыг хэмнэсэн, эрүүл мэндийг тань хамгаалсан хурдан, шуурхай хамгийн найдвартай үйлчилгээ юм.

Даатгалын ажилтнаас зөвлөгөө авахыг хүсвэл доорх зурган холбоос дээр дарна уу.