Монгол улс нийгмийн эрсдэлд хүчин зүйлс өндөртэй улс. Эрс тэс байгалийн уур амьсгал, хүмүүсийн хариуцлагагүй болгоомжгүй үйлдэл, эвдэрхий зам, гүйцэтгэл муу барилга гэх мэт олон зүйлсээс шалтгаалсан эрсдэл биднийг үргэлж дагаж байдаг. Тухайн эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийн дараах асуудлыг хялбар арга замаар шийдэх боломжийг даатгал бидэнд олгодог. 

Гэвч бид даатгалын талаар тэр бүр эерэг бөгөөд бүрэн гүйцэд мэдээлэлтай байж чаддаггүй нь нууц биш. 

Зарим тохиолдолд бид даатгалыг гандангаар, сүсэг бишрэлээрээ орлуулах нь элбэг. Гэвч энэ байдал бодит эрсдэл тохиолдоход үнэхээр биднийг хамгаалж чадах уу? Хохирлын дараах эдийн засгийг нөхөх арга замыг зааж чиглүүлж чадах болов уу? 

Бид жилд нэг их наяд төгрөгийг гэнэтийн эрсдэлийн дараах хохирлоо барагдуулахад зарцуулдаг байна.Гэнэтийн эрсдэлийн тодорхой тоон мэдээ жишээг дурдвал 

Гал түймэр

Нийт гал түймрийн шалтгаан нөхцөлийн 78 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна.

2018 онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд.
Объектын гал түймрийн улмаас 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол ой, хээрийн түймрийн улмаас 77 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Объектын гал түймрийн 55 хувь нь ил задгай асгасан үнс нурам, пийшин зуухны гэмтэл, яндангийн цонолтоос шалтгаалжээ. 

Зам тээврийн осол 

УЛААНБААТАР ХОТОД 2019 онд нийт 21874 ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ БҮРТГЭГДСЭН. Өмнөх онтой харьцуулбал ослын тоо, хүүхэд хохирсон байдал гэх зэрэг үзүүлэлт буурсан ч хүнд болон хүндэвтэр гэмтсэн хүний тоо 7,4%-иар, хохирлын 26,4% -иар өссөн байна. 

Энэ нь ослын цар хүрээг хэчнээн өргөн байгааг илтгэж байна. 

Нөгөө талаас дээрх эрсдэлийг даах, эрсдэлийн дараах санхүүгийн асуудлыг шийдэхэд нөлөөлөх Даатгалын салбарын талаарх мэдээллийг хүргье. 

Дээрх тоон мэдээллээс харвал даатгалын салбар жил бүр өсөж буй нь ажиглагдаж байна. Зөвхөн 2019 онд 12,6 тэрбумын нөхөн төлбөр олгосон байна. 

Даатгалын салбарын тэргүүлэх тоглогч болох Монгол даатгалын хувьд Монгол улсын 21 аймаг, Нийслэл хотын дүүрэг бүрт байрласан 33 салбар нэгж, 700 гаруй мэргэшсэн даатгалын төлөөлөгч бүхий даатгалын хамгийн өргөн сүлжээгээр дамжуулан харилцагчиддаа үйлчилдэг. Даатгалын зах зээл дэх хамгийн том нөөц сангийн хамгаалалт болон 12,5 сая ам.доллар хүртэлх үнэлгээтэй даатгалын гэрээнүүдийг олон улсад нэр хүндтэй зах зээлд тэргүүлэгч давхар даатгалын компаниудаар гэрээний дагуу харилцагч бүрийг автоматаар хамгаалалтад авдаг.

Энэ нь Монгол даатгал болон олон улсад давхар даатгагдаж байгаа гэсэн үг юм. 

Харилцагчдийн эрсдэлийг бодитой үнэлэх мэргэшсэн багаас зөвлөгөө авахыг хүсвэл даатгалын ажилтантай холбогдоно уу.