Даатгалын бодлогыг даатгуулагч эсвэл түүний эд хөрөнгөнд учирсан хохирол, эсвэл гуравдагч этгээдэд учирсан хохирол, гэмтлийн хариуцлагаас үүдэлтэй санхүүгийн том, жижиг алдагдлын эрсдэлээс хамгаалахад ашигладаг.

Бидний ихэнх нь даатгалыг амьдралд хэрэгтэй юу? Ашиглагддаг уу? Хий дэмий мөнгө өгөөд байгаа юм биш биз гэсэн хардлагаар хардаг.

Гэвч та тодорхой хэдэн эрсдэлийн дараа санхүүгийн дарамтад өртөлгүй байж чадах уу? Гэж өөрөөсөө дахиад нэг асуугаарай.

Жишээ нь: Бид эрүүл мэндийн даатгалд цалингийнхаа тодорхой хувийг төлдөг. Гэвч уг төлж буй дүн маань биднийг урьдчилсан сэргийлэх үзлэг хийлгэхэд ч хүрэлцэхээргүй өчүүхэн хэмжээ байдаг гэдгийг бүгд мэднэ.

Монгол улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Эмчилгээ болон хагалгааны төлбөр нь их хэмжээний мөнгөн дүнгээр хэмжигддэг. Эмчилгээнд явах гэсэн ч санхүүгийн асуудалтай хүмүүсийн тусламж гуйсан постыг бид өдөр бүр сошиал медиа сувгуудаас харж болно. Хамгийн харамсалтай нь тэр бүгдийн ард хэн нэгний амь нас мөнгөний хэмжээ, цаг хугацаагаар хэмжигдэж байдаг.

Хэрвээ даатгалтай бол дээрх асуудлыг товчилж, асуудлыг хурдан шийдэх боломжтой болох юм. Гэвч бид даатгалыг гандан орж ном уншуулж, мод гурав тогшиж орлуулдаг нь харамсалтай. Эрсдэлийн дараах санхүүгийн асуудалд унаж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байх уу?

Энд бид хэнийг ч шүүх гээгүй бөгөөд зөвхөн олон төрлийн сонголтоос хамгийн зөвийг сонгоосой гэж хүсэж байна.