Ихэнх үйлдвэрлэлийн салбарын алдааны 70%-80% нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг байна. Ажилтнаас шалтгаалах алдаа нь аливаа хүсээгүй сөрөг үр дүнд хүрэх нь мэдээж. Тухайн сөрөг үр дүн нь байгууллагад их хэмжээний  мөнгөн болоод мөнгөн бус зардал бий болгодог.

Жишээ дурдвал:

Аюулгүй байдлыг үл тоомсорлох

Нэг үеэ бодвол манай улсад ХАБ-ыг сайн хангадаг болсон. Гэвч  байгалийн хүчин зүйл, талбайн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй байх, хувцас хэрэглэл бүрэн өмсөөгүй байх, аюулгүйн зөвлөмжийн үл тоох гэх мэт зөрчил гарсаар л байгаа. Хэрвээ санаж байгаа бол хэдхэн жилийн өмнө төв номын сангийн хажуугийн барилгаас барилгын материал унасан осол гарсан. Манай улсад энэ мэт жижиг том ослууд энгийн үзэгдэл шиг гардаг нь нууц биш. Энэ нь нөгөө л аюулгүй байдлыг үл тоох, хүний үйл ажиллагаанаас шалтгаалах алдаа юм.

Хэт ядрах

Ажилтан нь үндсэн ажлын чиг үүргээ найдвартай биелүүлэхдээ хэт ядарсан тохиолдолд ажлын байран дахь ослын магадлал эрс нэмэгддэг. Энэ төрлийн эрсдэл нь уул уурхай, хүнд үйлдвэрлэл гэх мэт машин механизмтай холбоотой ажил хийдэг хүмүүст ихэвчлэн ажиглагддаг. Үүнээс үүдэх хохирол нь хүний амь нас, техникийн засвар, байгууллагын үйл ажиллагааг доголдуулах гэх мэт хэт өргөн хүрээг хамардаг.

Муу зохион байгуулалт

Үйлдвэрлэл, уурхай, эмнэлэг гэх мэт бүхий л салбарт гарч буй хүний алдаа нь муу менежмент, хяналтгүй байдлаас үүддэг гэхэд хилсдэхгүй. Ажлын байрны сургалтгүй байх, урьдчилан сэргийлэх болон ослын үеийн арга хэмжээний талаар хангалттай мэдээлэл өгөхгүй байх, болхи хүнд сурталтай шат дамжлагатай байх, ажил үүргийн хуваарилалт зохион байгуулалтгүй, замбараагүй байх гэх мэт олон шалтгаан үүнд багтана.

Хүнээс шалтгаалах алдааг хэзээ нэгэн цагт бүрмөсөн арилгах магадлал багатай ч хүний үйл ажиллагааны олон бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Хүний алдаа дизайны шатнаас эхэлдэг. Процедур, сургалт, ажлын байрны орчноос хүний зан төлөвт нөлөөлдөг олон хувьсагчийг эдгээр тохиолдлын магадлалыг бууруулж удирдаж болно. Эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд хүний зан байдал, алдааны сэтгэлзүйг ойлгох, системийн сул талуудыг яг хаана байгааг ойлгох нь маш чухал бөгөөд ингэснээр тэдгээрийг сайжруулж, засах боломжтой юм.

Гэвч ажил мэргэжлийн алдаа гарвал яах вэ?

Ажил мэргэжлээ гүйцэтгэх явцад үүсэх алдааг бүрэн тооцоолоогүй байдлаас үүдэн гарах хохирол нь их хэмжээний мөнгөн урсгалыг доголдуулдаг. Үүнээс үүдэн гарах зардал байгууллагын үйл ажиллагааг ч доголдуулж, зогсоох ч эрсдэлтэй. Тиймээс энэ байдалд ямар арга хэмжээ авах ёстой вэ? Гэдэгт анхаарах нь хүний нөөцийн менежментийн чухал асуудал юм.

Мэргэжлийн хариуцлагын даатгал нь  ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа болон санамсаргүй байдлын улмаас үйлчлүүлэгчид учруулсан аливаа хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой даатгал юм.

Уг даатгалд хувь хүн, хуулийн этгээд хамрагдах ба нотариатч, өмгөөлөгч, эмч, багш, технологич гэх мэт мэргэжилтнүүдэд зориулагдсан бөгөөд ажил мэргэжилтэй холбоотой бүхий л эрсдэлийн дараах санхүүгийн асуудлыг хариуцах болно.

Мэргэжлийн хариуцлагын даатгалын талаар даатгалын ажилтнаас мэдээлэл авахыг хүсвэл доорх зураг дээр дарна уу.