Урин дулаан цаг ирж аялж зугаалахаар төлөвлөж байна уу? Зуныг зугаатай, дурсамж дүүрэн өнгөрүүлэхээр шийдсэн бол аяллын бэлтгэлээ бүрэн гүйцэд хангаарай. Энэ удаагийн нийтлэлээр аялалд гарахдаа, аяллын явцдаа эрсдэлийг тооцож, зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлсийг дурдлаа.

Анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай мэдээлэлтэй байх

Анхны тусламж гэж аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн осол гэмтлийн үед эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй гарын доорхи материал, боломжийг ашиглан өөртөө болон бусдад нэн тэргүүнд яаралтай туслалцаа үзүүлэхийг хэлдэг.

Хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар ЭНД дарж уншина уу.

Автомашин, мотоцикл, моторт завины даац хэтрүүлэхгүй байх

Хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж, автомашины даац хэтрүүлэхгүй байх нь аюулгүй, тухтай аяллын хамгийн чухал суурь зарчим юм шүү. Орон нутгийн замд гарч буй хүүхэд хохирч буй осол эндэгдлийн ихэнх нь даац хэтрүүлсэн, хүүхдийг буруу тээвэрлэсэн, аюулгүй бүс хэрэглээгүй байдаг байна.

Уул хадтай газраар болгоомжтой зорчих

Цагаан суварга, Төвхөн хийд, Хорьдол сарьдаг, Говь Алтай гэх мэт хад асга ихтэй газраар аялах гэж байгаа бол зориулалтын гутал, хэрэгсэлтэй аялахыг зөвлөж байна. Мөн хад, асга ихтэй газраар могой үүрлэх нь элбэг тул могойд хатгуулахаар сэрэмжлээрэй.

Үер усны аюулаас болгоомжлох

Гол, мөрөн, нуурын эрэг дагуу амарч зугаалан үер, усанд осолдох эрсдэл ихэсдэг. Наадмын өдрүүдээр хур тунадас ихтэй байх тул гол усны аюулаас сэрэмжлээрэй.

  • Гол, мөрөн, усны эргээс зайдуу газар амарч, зугаалах
  • Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, зөөврийн бассейнд хараа хяналтгүй орхихгүй байх
  • Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийгээрэй.

Дотоод аяллын даатгалд даатгуулах

Тохиолдож болох эрсдэлийг хохирол багатай даван туулах нэг хэлбэр бол ДААТГАЛ юм. Аяллын даатгал нь 24/7 үйлчлэх бөгөөд аяллын хугацаанд унаж, бэртэх, амьтанд хазуулах, түлэгдэх гэх мэт бүхий л гэнэтийн ослыг хамруулдгаараа онцлогтой.

Та даатгалын үйлчилгээг чатботоор холбогдон цаг алдалгүй хурдан шуурхай авах боломжтой .