Аяллын улирал эхэлж, орон нутгийн зүг жолоо дарахаар зэхэж буй жолооч нартаа ээлжит зөвлөмжөө хүргэж байна. Та аялалд гарахдаа хэрхэн бэлддэг бэ? Аяллын үеийн эрсдэлийг бүрэн тооцож гарч чаддаг уу?

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах

Сайхан аялал сайн бэлтгэсэн тээврийн хэрэгслээс шууд хамаарна гэвэл хилсдэхгүй биз. Хэр холын зам туулахаас үл хамааран явах эд анги, дугуй болон амортизаторын бүрэн бүтэн байдлыг зайлшгүй хангаж гараарай. Та дараах нийтлэлээс юуг, хэрхэн шалгах талаар уншиж танилцаарай. Чеклист: Та машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгасан уу?

Цаг агаарын урьдчилсан нөхцөл байдлыг судлах

Аяллын өдрүүддээ цаг агаарын урьдчилсан нөхцөл байдлыг судлах нь бас л нэн тэргүүний асуудлын нэг. Хур тунадас хэр орох, хэт халах эсэх талаар судлах нь эрүүл мэндийн төдийгүй, аяллын ая тухын асуудалд онцгой ач холбогдолтой билээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалах гэнэтийн болзошгүй эрсдэлийг тооцоолох нь хамгийн зөв алхам юм.

Тухайлбал: Аянга цахилгаантай бороотой үед авах арга хэмжээ, хоноглох газар. Хэт халсан үед буудаллах газар, шингэн хүнсний бүтээгдэхүүн, нарны тос, машины дотор хэт халалт үүсэхээс хэрхэн сэргийлэх гэх мэт мэдээллийг цуглуулаад хөдлөхөд гэмгүй.

Болзошгүй эрсдэлийг төлөвлөх

  • Энэ хэсэгт нэн тэргүүнд орон нутгийн зам хамаарна. Үргэлж засмал замаар явах бол арай бага эрсдэлийг тооцоолж болох юм. Гэвч УБ-Дархан чиглэлийн зам, сумд, аймгаас аймаг чиглэсэн шороон зам гээд аяллын зам үргэлж шулуун, дардан байхгүй нь харамсалтай. Бартаатай, эвдрэлтэй замыг тооцоолон тээврийн хэрэгслээ бэлдэх, гарч болзошгүй эрсдэлд бэлэн байх, тохиолдсон эрсдэлийг санхүү, цаг хугацааны бага хохиролтой даван туулах арга замыг хайх нь аяллыг тань илүү амар хялбар байлгах болно.
  • Аялагч нарт тохиолдох гэнэтийн ослууд. Амьтанд хазуулах, бэртэж гэмтэх, хулгайд эд зүйлсээ алдах гээд олон эрсдэл аяллын үед тохиолдож мэднэ. Тиймээс энэ бүгдийг тооцоолох нь чухал шүү. Амны бэлгээс гээд зугтаалгүй бодит байдлыг тооцож байх нь дараа, дараагийн асуудлыг шийдэхэд тустай байх болно.
  • Төөрөх: Энэ олон замын алиар нь явах вэ? Гэдэг шиг аймгаас аймаг, сумаас сумд дамжсан шороон замд зөв замаа олох тун ярвигтай асуудал болж хувирдаг. Google map болон maps me гэх апплейкшиныг ашиглан замчилж яваарай. Ялангуяа maps me илүү нарийн замуудыг гаргахаас гадна offline үед ажилладаг гэдгээрээ давуу талтай.

Тээврийн хэрэгслийн болон гэнэтийн ослын даатгалаар даатгуулж аялалд гарах нь аяллыг тань илүү аюулгүй, байлгах болно. Хэрвээ эрсдэл тохиолдвол санхүүгийн болоод цаг хугацааны алдагдалгүй даван туулах хамгийн сайн хөшүүрэг даатгал юм шүү.

Аялалд тань амжилт хүсье.

Хэрвээ та тээврийн хэрэгслийн даатгал болон гэнэтийн ослын даатгалын талаар мэдээлэл авахыг хүсвэл “ДААТГАЛЫН АЖИЛТАН”тай холбогдоорой. Бид танд хамгийн хурдан, шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлэх болно.