Мэдээ
Тээврийн хэрэгслийн даатгал гэж юу вэ? Ямар эрсдэлүүд хамаардаг вэ?
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой 2 төрлийн даатгал бий. Бид бүгд жолоо барьж л байгаа бол албан журмын даатгалыг заавал хийлгэсэн байх шаардлагатай байдаг. Харин тээврийн хэрэгслийн даатгалыг өөрийн хүсэлтийн дагуу хийлгэдэг.
Энэ удаагийн нийтлэлээр тээврийн хэрэгслийн даатгал гэж юу болох? Ямар эрсдэлүүдийг хамаардаг тухай хүргэе.
Тээврийн хэрэгслийн даатгал гэж юу вэ?
Таны буруутай үйлдэл болон эзэн холбогдогч тогтоогдох боломжгүй нөхцөлд таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулах зориулалттай даатгал юм.
Жишээ нь: Аялалд явж байх үеийн эрсдэл
Урин дулааны цагаар ихэнх иргэд хөдөө, орон нутгийг зорьдог. Гэвч гол гатлах, шороон замаар явах, бартаат зам туулах гээд олон эрсдэлтэй замаар бид зорчдог. Үүнээс шалтгаалан чулуу үсэрч гэрэл хагалах, ус гатлах үед машины явах эд анги гэмтэх гэх мэт олон эрсдэл учирж болно. Үүнээс сэргийлэх, ийм эрсдэл учирсны дараах эдийн засгийн асуудлыг хялбар шийдэж болох алхам бол тээврийн хэрэгслийн даатгал юм.
Ямар эрсдэлүүд хамаардаг вэ?
- Хөдөлгөөний үеийн осол
- Бусад тээврийн хэрэгслийг мөргөх, шүргэх
- Бусад тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
- Аливаа зүйлийг мөргөх, шүргэх
- Элдэв биетэд цохиулах
- Онхолдох
- Байгалийн хүчний үйлчлэл
- Хөдөлгөөний бус үеийн осол буюу зогсоол дээрх осол
- Мөргүүлэх, шүргүүлэх
- Элдэв биетэд цохиулах
- Сантехникийн гэмтлээс болж усанд автах
- Гал, дэлбэрэлт
- Хулгай, дээрэм
- Эд ангийн хулгай болон танхай сэдэлтэй үйлдэл
- Бүтнээр хулгайд алдах
- Жолоо шилжүүлэх эрсдэл
- Жолоочийн гэнэтийн осол
Монгол даатгал танд хамгийн бодит үнэлгээг тогтоон, хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэх болно. Тээврийн хэрэгслийн даатгалын танилцуулгыг татахыг хүсвэл эндэсвэл доорх зурган дээр дарна уу.