Ихэнх жолоочид маань улирал солигдоход автомашиныхаа явах эд ангийг шалгуулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэдэг. Дараагийн засвар үйлчилгээ хүртлээ дараах зүйлсийг тогмол шалгаж хэвшээрэй. Аюулгүй замын хөдөлгөөний суурь зарчим нь аюулгүй тээврийн хэрэгсэл болон соёлтой жолооч та юм шүү.

Машины тос

  • Хэрвээ таны машин хүч муу авч байвал шупээ татаад бохирдлыг нь нэг үзээрэй. Харласан, гартаа эмэрч үзэхэд тослог байдал алдагдсан байвал солих цаг нь болсныг илтгэнэ.
  • Хэзээ хэдэн километрт солиулснаа мартчихдаг учир сервер үйлчилгээнд орсон дэвтрээ байнга бөглүүлж хэзээ ямар тос хийлгэсэн, дараа хэзээ солиулах ёстойгоо мэдэх боломжтой болно.
  • Хөдөлгүүрийн тос болон маслын шүүрийг солилгүй удаасны улмаас тос дамжуулах сувгууд битүүрч, маслын насос элэгдэж  муудснаар тосны даралт унах цаашлаад тослогоо дутсан хөдөлгүүр маань маш их хэмжээний элэгдэлд ордог тул жолооч та цаг тухайд нь хөдөлгүүрийн тосоо сольж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж. News.cardoctor.mn

 

Тормозны шингэн

Автомашины тоормос нь машины аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд тоормосны шингэн нь энэхүү системийн салшгүй хэсэг юм. Та хэзээ хамгийн сүүлд өөрийн машины тоормосны шингэнийг шалгуулсан бэ? хот дотор унадаг автомашинуудын хувьд тоормосны шингэний ашиглах хугацаа 2-3 жил байдаг юм шүү.

Эх сурвалж. News.cardoctor.mn

 

Дугуйны хээ, хийг шалгаж, блансаа тохируулах :

Автомашины дугуйн элэгдэл нь түүний ашиглалтын нөхцөл, дугуйн доторх даралт, урд дугуйн тавилтын өнцөг, дугуйн буруу угсралт, тоормосны жигд бус ажиллагаа, холхивчийн гэмтэл, мөөр /обод/-ийн сэнсрэлтээс төдийгүй ачсан ачааны байдал, жолоочийн ур чадвараас ихээхэн хамаарна.

Иймээс автомашины дугуй, түүний бусад эд ангийн техникийн засвар үйлчилгээг хугацаанд нь тогтоосон горимын дагуу хийх явдал, тухайн иргэд байгууллагын эдийн засгийн хэмнэлтэд ч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ч чухал үүрэгтэй.

Эх сурвалж. News.cardoctor.mn

Жолоочийн хэсэгт хөдөлгөөнд саад болох зүйлсийг шалгах

Замын хөдөлгөөнд оролцохын өмнө жолоочийн хэсэгт саад болох зүйлс байгаа эсэхийг заавал нягталж хэвшээрэй. Усны сав, usb оролт, цүнх гээд бидний өдөр тутмын хэрэглээний зүйлс хөлд орооцолдож олон төрлийн эрсдэлийг дагуулдаг. Тиймээс санамсаргүй болгоомжгүй үйлдэл гаргахаас сэргийлээрэй.

Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё! Та соёлтой жолооч мөн үү?

Даатгал хийлгэхдээ юуг анхаарах вэ?