Ирээдүйгээ харж, эрсдэлийг тооцоолж чаддаг хүний хамгийн эхний алхам бол даатгал юм. Эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болох олон эрсдэлийн дараах санхүү болоод цаг хугацааны алдагдлыг даатгалаар шийдэж болдог. Тэгвэл даатгал хийлгэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

Юуг даатгах вэ?  

Юуны түрүүнд танд учирж болох эрсдэл болон түүнээс үүдэн гарах зардлыг тооцоолох хэрэгтэй. Мөн үүнээс гадна даатгалын компанийн танд санал болгож буй даатгалын төрлүүдтэй танилцах нь зүйтэй.

Жишээ нь Улаанбаатар хот өвөлдөө утаатай, хавартаа нян, бактер нь задарч агаарт тархдаг тул бидний эрүүл мэндийн эрсдэлийн зэрэг их өндөр байдаг. Ийм нөхцөлд эрүүл мэндээ даатгалд хамрагдаж болно.

Мөн таны буруутай үйлдлээс болж тээврийн осол гарахад албан журмын даатгалаар хохирогч талыг хохиролгүй болгож өөрийн тээврийн хэрэгслийг та хувийн зардлаар засуулах шаардлага тулгардаг. Энэ үед танд тээврийн хэрэгслийн даатгал хамгийн чухал бөгөөд ухаалаг сонголт байх болно.

Даатгалын үнийг яаж тооцоолох вэ?

Таны даатгуулж буй зүйлийн зах зээлийн үнэ, та даатгалаа хэдий хугацаагаар хийлгэх, мөн даатгалын хэрэгслийн  аль бүтээгдэхүүнийг сонгосноос хамааруулан үнэ тогтдог.

Жишээ нь: тээврийн хэрэгслийн даатгалын хувьд 4 төрлийн даатгалаас сонгох боломжтой. Даатгалын төрөл бүрд хамрагдах эрсдэл нь .харилцан адилгүй байдаг.

Гэрээний заалттай сайн танилцах

Иргэд, байгууллагууд маань даатгуулахдаа гэрээний заалтуудаа унших, тэр дундаа нөхөн төлбөр олгохгүй байх нөхцлүүдтэй сайтар танилцах хэрэгтэй. Зарим гэрээнүүд хэт ерөнхий заалттай байж болзошгүй. Ер нь манай улсын даатгалын хураамж олон улстай харьцуулвал боломжит хамгийн бага хэмжээгээр тавигдсан байдаг. Иймээс эрсдэлээсээ бага үнээр хураамжийг тогтоосон эсэхийг хянах л хэрэгтэй.

Даатгалын компаниа хэрхэн сонгох вэ? 

Даатгалын компани сонгох хамгийн чухал үзүүлэлт бол туршлага. Олон жилийн туршлагатай байна гэдэг нь тэр хэмжээгээрээ эрсдэлийн мэдээллийн сан сайтай гэсэн үг юм. Энэ нь эрсдлийг тооцоолоход хамгийн сайн нөхцөл болдог

Мөн бид даатгалын зах зээлд мэргэжлийн, шинэлэг даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын нэр хүндтэй давхар даатгагчдын хамгаалалттайгаар даатгуулагчиддаа харилцагчийн халамжийн үйлчилгээг бүрэн үзүүлж чаддаг нь бидний давуу тал билээ.

Та бүхэнд таны эрсдэлийг олон улсын хэмжээнд тараан байршуулж найдвартай хамгаалалт бүхий эрсдэлийн удирдлагын иж бүрэн цогц үйлчилгээг санал болгож байгаадаа БИД баяртай байна.

ХОЛБООТОЙ: Даатгалаа хийлгэхдээ гэрээний заалтуудтай танилцах нь чухал

Өөрт тохирсон даатгалын үйлчилгээний талаар “ДААТГАЛЫН ЗӨВЛӨХ”-өөс дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.