Иргэдийн дунд зуслангийн байшин, хувийн орон сууц, хашаа байшингаа даатгуулах хэрэгтэй талаар олон эргэлзээтэй ойлголтууд байдаг. Бид ирээдүйд үүсэх эрсдэлийг тооцоолох боломжгүй тул даатгал хамгийн зөв сонголт байх болов уу?

Яагаад даатгал хэрэгтэй вэ?

Таны амьдарч буй орон гэрт гал өртөх, хулгай орох магадлал бага байж болно. Гэвч галд өртөж, хулгай орсноос үүдэх хохирол асар их байх нь мэдээж. Учирсан хохирлоо барагдуулж, энгийн амьдралдаа ортол бидэнд маш их цаг хугацаа зарцуулж, асар их санхүүгийн дарамтад ордог.

Даатгалгүй тохиолдолд хадгаламжаа татах, бэлэн мөнгөө шавхах, хэн нэгнээс зээлэх, тусламж хүсэх гэх мэтээр санхүүгийн асуудлаа шийдэж болох ч эргээд л зээлийн дарамт, түүнээс үүдэх сэтгэл зүйн дарамтад өртдөг.

ХОЛБООТОЙ: Зуслангийн байшиндаа хэрэгжүүлэх аюулгүйн зөвлөмж

Харин даатгалтай бол яах вэ?

Та ямар эрсдэлүүд даатгалд хамруулахаар гэрээ хийсэн байна, түүний дагуу нөхөн төлбөр олгогдоно гэсэн үг. Жишээ нь зөвхөн галын эрсдэлийг гэрээнд тусгаж даатгуулсан бол гэрээний дагуу галын эрсдэлээс үүдсэн хохирлыг тогтоосон хэмжээний дагуу төлнө гэсэн үг юм. Үүнд хулгай орох, ус алдах гэх мэт эрсдэлээс үүдсэн хохирол хамаарахгүй юм.

Хэрхэн даатгуулах вэ?   

Даатгалд хамрагдах тухай бодож байвал даатгалын компаниас даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ түүний хураамжийн хэмжээ, учирсан хохирлын хэдэн хувийг нөхөн төлдөг тухай асууж мэдээрэй.

Мөн өөрийн эд хөрөнгөнд учирч болох эрсдэлийн талаар бодит дүгнэлт хийж үзээрэй. Жишээ нь: Хаврын улиралд шар өвс шатаах, тамхины иш гэх мэт хүний санамсаргүй болгоомжгүй байдлаас үүдэн зуслангийн байшин шатах эрсдэл эрс нэмэгдэж байна. Хэрвээ зуслангийн газар тань харуул хамгаалалтгүй, та зусландаа жилд тоотой хэдэн удаа л очдог, бусад үед цоожтой байдаг бол хулгайн эрсдэл орох магадлал өндөр байж болно.

ХОЛБООТОЙ: ДААТГАЛ ХИЙЛГЭХДЭЭ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Бид таны эд хөрөнгийг хамгийн бодит зах зээлийн үнэлгээнд суурилан нөхөн төлбөрийг тогтоох болно. Эд хөрөнгийн даатгалын талаар “ДААТГАЛЫН ЗӨВЛӨХ”-өөс дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.