Олон эмэгтэйчүүд хамгаалалтын хувцас хэрэгтэй ажил хийж гүйцэтгэж байна. Энэ зөвлөгөө мэдээллээр эмэгтэй ажилчдад яагаад хамгаалалтын хувцас хэрэгтэй 5 шалтгааныг танилцуулж байна.

1. Эмэгтэйчүүд аюулд их өртөж байна

Эмэгтэйчүүд хамгаалалтын хувцас ашиглах боломжгүй бол тэд ажлаа орхих магадлалтай. 2017 он гэхэд АНУ-д 3507 ажлын байрны осол гэмтэл, 367 хүн нас барсан байна. Тиймээс зохих ёсоор биед таарсан хувцас, шаардлагатай хамгаалалтыг санал болгох нь зайлшгүй юм. эмэгтэйчүүдийн 83% нь өөрсдийн хамгаалалтын хувцсыг тэдний ажилд саад учруулж байна гэж мэдээлжээ. Эмэгтэйчүүд нь ажиллах хүчний үнэ цэнэтэй хөрөнгө бөгөөд бид тэднийг болон тэдний хэрэгцээг үл тоомсорлож болохгүй. Та бүх ажилчдаа хүйснээс үл хамааран ажлын байрандаа аюулгүй гэдгээ мэдэж байхын тулд ажиллах ёстой.

2. Бүгдийг хамруулна

Эмэгтэй ажилчдад биед нь яг таарсан хувцас өмсгөхгүй байна гэдэг нь цаагуураа та болон танай компани эмэгтэй ажилчнаа аюулаас хамгаалахыг хүсэхгүй байна гэдэг ойлголтыг төрүүлдэг.

3. Нэг размер бүгдэд таарахгүй

Эмэгтэйчүүд эрчүүдээс ялгаатай. Жишээ нь гарын бээлий, эрэгтэй хүний гарт таарах бээлий эмэгтэй хүний нарийн гарт тохирохгүй бөгөөд ажлын бүтээмжид нөлөөлдөг байна.

4. Биед тохирсон хувцас ажилчдыг илүү тав тухтай болгодог

Ажилчид тань тав тухгүй байдлаас болж ажлаа хийхгүй байвал их алдагдалд орно. Эрэгтэй эмэгтэй ажилчиддаа яг тохирсон хувцсыг нь өмсүүлж хэвшвэл ажлын бүтээмж өндөр байна.

5. Эмэгтэйчүүдийн хамгаалалтын хувцас элбэг болсон

Та эрэгтэй эмэгтэй ажилчдад зориулагдан хийгдсэн ажлын хамгаалалтын хувцсыг хаанаас ч авах боломжтой болсон.